Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ
Өв соёл

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

Урлаг Урлаг27/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо энэ өдрүүдэд хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг уржигдар /2026.07.26/ бүртгэлээ.

Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалыг судлах ажил “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа.

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар ээлжит чуулганд Монгол Улсаас оролцсон бүрэлдэхүүнийг төлөөлөн ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ, “Хүннүгийн эзэнт гүрний талаар олон жилийн турш судлан шинжилж, түүхийг бодит эх сурвалжаар баяжуулан ойлгох боломжийг олгон, үнэ цэнт байдлыг тодорхойлоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын үе үеийн археологич, түүхч, эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүн гарлаа” хэмээн тодотгов.

Хурлын үеэр “Эрдэмтдийн ажлын хэсгийн ахлагч, академич С.Чулуун “ЮНЕСКО-д Хүннүгийн язгууртны дурсгалууд бүртгэсэн явдал нь хүн төрөлхтний өв болж байгаагаас гадна анхны төрт улсын түүхээ дэлхийд зөвшөөрүүлcэн үйл явдал боллоо. Эрдэмтдийн олон жилийн судалгааний үр дүн өнөөдөр гарч байна” хэмээв. Ийнхүү тус музей нь хүн төрөлхтний өвийг хадгалсан музей болж байна.

Дэлхийн өвийн конвенцод заасны дагуу тус жагсаалтад бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэн (Outstanding Universal Value)-тэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг 6 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байсан бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 7 өвийг бүртгүүлээд байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.