Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Соёлын өвийн дижитал архивын төв байгуулна
Өв соёл

Соёлын өвийн дижитал архивын төв байгуулна

Урлаг Урлаг28/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн ээлжит сургалтыг БНСУ-ын Куанжу хотноо  энэ сарын 22-28-нд зохион байгууллаа.

​Уг үйл ажиллагаанд ССАЖЗЯ, Үндэсний музей, Үндэсний номын сан болон Соёлын өвийн үндэсний төвийн нийт 15 албан хаагч хамрагдав. Оролцогчид түүхэн өвийг цахимжуулах 2D, 3D технологи, зураг үүсгэгч хиймэл оюун /AI/ ашиглан контент бүтээх практик аргачлалд суралцаж, цахим удирдлагын нэгдсэн портал /GLAM 2.0/-ийн бүтэцтэй танилцан ур чадвараа дээшлүүлэв.

​Үйл ажиллагааны нээлтийн үеэр Азийн соёлын төвийн Гүйцэтгэх захирал Ким Сан Үг, БНСУ-ын хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй уг төслийн ач холбогдлыг дурдахын сацуу хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар “Хүннүгийн язгууртны булшны дурсгал”-ыг хүн төрөлхтний өвд бүртгүүлсэнд баяр хүргэж, амжилт хүсэв. ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг хэлсэн үгэндээ “Энэхүү төсөл нь Монголын түүх, соёлын нөөцийн мэдээллийг дэлхий нийтэд хүртээмжтэй хүргэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

​Уг төслийн хүрээнд соёлын өвийг дижитал хэлбэрт шилжүүлэх “Цахим архивын төв”-ийг манай Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Солонгосын талаас 60 сая вонын өртөг бүхий цахим архивын тоног төхөөрөмжийг хандивлаж, 8 дугаар сард нээхээр төлөвлөж байна. Ингэснээр манай улсын түүх, соёлын нөөцийг олон улсын стандартад нийцүүлэн баримтжуулж, урт хугацаанд найдвартай хадгалж хамгаалах боломж нэмэгдэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026
Өв соёл Урлаг

“Их говийн манлай дуучин”-ыг шалгаруулна

18/08/2026
Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны орлого 2 тэрбумаас давжээ

18/08/2026

УДЭТ-ын ахмад уран бүтээлч, нүүр хувиргагч Өлзийтогтохын Уранчимэг таалал төгслөө

18/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

18/08/2026

Жүжигчин Эдвард Нортоны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

18/08/2026

Өнөөдөр жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр

18/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.