Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг03/08/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.08.03-2026.08.09/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоног зээл хөөцөлдөх эсвэл арилжаа наймаа хийх зэрэгт сайн. Албан тушаал дэвшүүлэх санал ирэх магадлалтай. Олдсон боломжийг өөрийн дадлага туршлагаар үр дүнтэй болгох нь гол зорилго байна. Бизнес болон мэргэжлийн ажилд анхаарлаа төвлөрүүл. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол ойлгомжгүй байдал гарч ирэх учраас хойшлуулах нь зөв байна. Чухал албан тушаалтай хүмүүс анхааралтай байхад илүүдэхгүй. Зарчимгүй шийдвэр гаргахаас болгоомжил. Таныг ашиглахыг оролдож байгаа хүмүүсээс зайгаа барь. Ойр дотнын найз нөхөд, хамт ажиллагсдаас тань мөнгө зээлэхийг гуйж магадгүй. Гэхдээ буцааж өгөх зорилго тэдэнд байхгүй байж магадгүйг тооцоол. Зугаа цэнгэл архи дарснаас аль болох хол байхыг хичээ. Эрч хүчээс тань илүү итгэл үнэмшил бусдад сэтгэгдэл төрүүлнэ. Шинэ хүмүүстэй уулзах эсвэл аяллаар явахын аль алиныг нь хүснэ. Алдаа гаргасан ч хурдан засаж байвал та хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Тулгарсан асуудлаа найзууд эсвэл хамтран ажиллагчтайгаа хуваалц. Долоо хоногийн сүүл рүү ямар ч сөрөг зүйлийн эерэг болгож чадах бөгөөд та өөртөө сэтгэл хангалуун байна. Танд ямар нэг олон нийтийн үйл ажиллагаа төвөгтэй санагдаж магадгүй. Гэхдээ тэвчээртэй байж цагийг илүү зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх аргыг олох хэрэгтэй болно. Өөрийгөө чухам юунаас эрч хүч олдгийг олох гээд үзээрэй. Хэтэрхий их хугацаа шаардсан ажил эхлүүлэхээс зайлсхий. Ажлаас түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсэж болзошгүй. Зарим асуудлыг түр хойшлуул. Хэрвээ хайртай хүнтэйгээ үг зөрөх, хэрүүл хийх хандлага байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Санхүүгийн байдлаа тогтворгүй болгох төлөвлөөгүй зарлага, худалдан авалтаас татгалз. Харин нарийн мэдрэмж өндөр байх тул урлагийн хүмүүст амжилт ирэх болно.

ҮХЭР

Энэ долоо хоногт таны эрч хүч нэмэгдэж, бие махбодын үйл ажиллагаатай холбоотой ажлаас үр шимийг нь хүртэнэ. Саатсан ажлаа хэвийн үйл ажиллагаанд нь оруулахад сайн. Од эрхэс танд нэр хүнд олох, нээлттэй харилцааг бий болгоход тань туслах болно. Албан тушаалаа ахиулахын тулд сургалт дамжаанд хамрагдахад таатай үе. Шинэ технологийн талаар танин мэдэх, шинэ арга барилд суралцах мөн өөрийн ажилд хэрэг болохуйц зүйлсийг судлах нь ажил дээрээ амжилт гаргахад туслах болно. Таны уран сэтгэмж, бүтээлч чадвар хүчтэй байх тул сайн ажил олж авна. Бизнесээ явуулахад зарим нэг нөхцөл байдал танд ид шидийн гэмээр сайхан завшаан авчрах болно. Хэдий тийм боловч та залхуу хайнга шинжтэй байвал ямар ч аз идэвхгүй болох байх. Хэтэрхий их ярьж чалчихаас болгоомжил. Чухал нууцаа бусдад алдаж мэднэ. Буруу зүйлд өөрийгөө өөгшүүлэх нь аливааг гүйцэтгэх зориг тэмүүллийг тань дарж боломжийг үгүй хийдэг. Асуудалтай ажил таны санаанаас гарахгүй бололтой. Иймд хувийн сахилга батыг чанд сахь. Өглөө болгон хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж чадвал эрч хүчтэй байдал сэргэнэ. Долоо хоногийн сүүл рүү хэцүү нөхцөл байдлаас та өөрийн санаанд тохирсон гэрээ хийж чадна. Хир зэрэг хөрвөх чадвартай байхаас амжилт олох эсэх шалтгаална. Зөн совин сайн чиглүүлэгч болох тул дотоод мэдрэмжээ дагаж болно. Гэхдээ чухал ажил хэргийг багаар ажиллан гүйцэтгэвэл үр дүн нь илүү сайн байна. Ганцаараа ажиллахад таны хувийн ур чадвар хангалттай байх боловч төлөвлөсөн бүх ажлаа амжилттай дуусгахгүй байх сул талтай. Аливаа сайн үйл хэрэг шагнагддаг гэдэгт итгэдэг бол асуудлын зөв бурууг үнэнээр шүүн тунгаа. Бусад хүмүүсийн үзэл санааг хэт дагалгүй, өөрийнхөө сэтгэлийг сонс. Зарим зүйлийг болох ёстой зүйл болдгоороо болно гээд орхиж сур. Мөн хэн нэгний орхисон зүйлийг та л бүтээхийн төлөө ажиллаж чадна. Бага зэрэг хийсвэр, магадгүй бүр мөрөөдөмтгий байгаа бололтой. Оюун ухаандаа найдсаны хэрэггүй. Чухал зүйлээ цаасан дээр тэмдэглэхгүй бол хэн нэгэн ойрын хүнийхээ итгэлийг алдаж болзошгүй.

ИХЭР

Энэ долоо хоногт өөрийн мэдлэг боловсрол, ур чадварыг батлан харуулах болно. Их мэдээлэл цуглуулж чадвал та өөрийн авьяас чадвар, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж чадна. Од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж өснө. Нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад тохиромжтой үе. Бизнесийн харилцаан дээр танд бусадтай нэгдэх боломж гарна. Харин зөв зүйлийг ч буруу талаас нь харах зуршил таны бодлыг ганхуулж мэднэ. Та ямар нэгэн зүйлийг удирдах, санаачилга гаргахаас айх хэрэггүй. Та бусад хүмүүсийг дуурайх хэрэггүй. Өөрийн гэсэн замаар яв. Долоо хоногийн сүүл рүү од эрхэс таны оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, эрч хүч, авьяас чадвар нэмэгдэнэ. Энэ хандлагыг хэрэгтэй ажилд зориулж чадахгүй бол таныг сэтгэл ханамжгүй байдалд оруулна. Иймээс цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж завгүй ажиллах хэрэгтэй. Энгийн зүйлийг ч зөвөөр мэдрэх зөн совин нэмэгдэнэ. Зөн совингоо сонс. Хэрэв та бага зэрэг ядрах шинжтэй байвал түр завсарлага авч бясалгал хийж тайвшир. Бясалгал хийх мөргөл үйлдэх нь танд оюун ухаанаа сэргээх боломж өгөх болно. Шүүмжлэл сонсож магадгүй бөгөөд хэрэв та зөвөөр хүлээн авч чадвал илүү бүтээлч болж, амжилтад хүрэхэд туслах болно. Харин уур бухимдал таны амжилтыг үгүй хийнэ. Асуудал тулгарсан ч өөрийнхөө баяр баяслыг бүү умартаарай. Залуу хүмүүсийн сэтгэлийг хайр дурлалын харилцаа эзэмдэх болно. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын үзэл бодолд анхаарлаа хандуулахыг хичээ.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт ажил мэргэжлийн хувьд эерэг хандлага их байгаа тул өөртөө итгэлтэй байж, зөв хэв маяг бий болго. Албан тушаал дэвших боломж хайж байгаа болон шинэ гэрээ хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст тусламж ирнэ. Ямар ч нөхцөлд хийж буй үйлдэлдээ ухаалаг хандаж, өөртөө үнэнч бай. Бизнесийн үйл ажиллагаанд зарлагаа тооцоолж байснаар илүү үр дүн авч байх болно. Олсон мөнгөө маш олон зүйлд зарцуулах хэрэгтэй болно. Танд үнэхээр зарим зардал хэрэгтэй эсэхийг судал. Мөнгөний асуудалд мөрөөдөлдөө хэт автаж болохгүй. Үзсэн кино жүжгээ бодит байдлаас хэт хөндий гэдгийг ойлго. Интернет сошиал орчинд хамаг цагаа үрснээс зав гаргаж чаддаггүй хэрэгтэй зүйлээр оролд. Болгоомжтой байдал найдвартай харилцааг илүүд үздэг хүмүүс олсон мөнгөндөө зөв хандана. Гэхдээ энэхүү зангаа өөрчилж мөнгөө дэмий үрэх үрэлгэн байдал гаргах магадлалтай. Зарлагаа хянаж, хадгаламжаа үрэхгүй байх нь ирээдүйд сайнаар нөлөөлөх юм. Долоо хоногийн сүүл рүү эрсдэлтэй алхам хийж аз турших бол бусдын зөвлөгөөг сайн сонс. Шинэ бизнес эхлүүлэх юм уу санхүүгийн тусламж хүсэхэд тохиромжтой үе. Гадны нөхцөл байдал тогтворгүй байсан ч таны сэтгэл санаа эрч хүчтэй байна. Хөрөнгө оруулалтын ажил зарим асуудалтай тулгарах ч урагшлах бололтой. Гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчноо өөрчлөх нь таалагдана. Өөрийн гараар байшин бүтээхийг хүсэж байгаа бол барьж эхлэхээсээ өмнө юу юу хэрэгтэйг сайн тооц. Таны аялал зугаалгаар явах төлөвлөгөө бүтэлгүйтсэн ч энэ бүгдийг ямар нэг аргаар зугаатай явдал болгон хувиргаж чадна. Өөрийн арга барилаа давуу тал болгон ашиглаж гэр бүлээ дайлах эсвэл аяллын төлөвлөгөө гарга.

АРСЛАН

Энэ долоо хоногт арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадах бололтой. Өмч хөрөнгө хуваах тохиролцоо таны хувьд сайнаар шийдэгдэнэ. Зах зээлийн гэнэтийн боломжийг олж харах чадвар хэрэгтэй байх тул бизнес эрхлэгч нар сэрэмжтэй бай. Бүтээлч, авьяастай хүмүүс хүсэж байсан зүйлээ ямар ч бэрхшээлийг даван бодит болгоход ойртоно. Хэдийгээр бүгд таны төлөвлөснөөр болохгүй ч аливаа саад бэрхшээлийг даван гарах хангалттай эрч хүч байна. Гэнэтийн сайхан зүйл тохиолдоно. Ажил хэргийн уулзалт үр дүнтэй байна. Таны эрх мэдэл нэмэгдэх бөгөөд түүнд сайн хамтрагч хэрэг болно. Илүү тусархаг байснаар та өмнөхөөсөө ч илүү сонирхолтой хүн болж чадна. Долоо хоногийн төгсгөл нь өөрийгөө зөвөөр харуулж, хичээнгүй зүтгэл гарган үе байна. Эерэг ололт амжилт, ашиг тус авчрах боломжтой үйлдэл хийхэд анхаарлаа төвлөрүүлсэн байх хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар эрсдэлтэй хөрөнгө оруулалт хайхын оронд бэлэн мөнгөө найдвартай хадгаламжид хий. Нөхцөл байдал тодорхойгүй болж мэднэ. Шинэ бэрхшээл гарч ирж мэдэх тул нөхцөл байдлыг сайтар судалж үз. Хувийн амьдралд асуудал гарч мэднэ. Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх хамгийн сайн аргыг олж чадахгүй, итгэлгүй байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө ав. Спортоор хичээллэж, муу зуршлаасаа салахыг хичээ. Өөртөө тохирсон зөв хооллолтын хувилбарыг бий болго. Үзэл бодлоо хамгаал. Гэхдээ дарамтад оруулах уулзалт, үйл ажиллагаанаас хол байх хэрэгтэй. Харин сайн найзтайгаа хууч хөөрснөөр таны сэтгэл санаа сэргэж мэднэ.

ОХИН

Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөгөөр ажил төрөлдөө өөрийн давуу талыг харуулж чадна. Хамт ажиллагсдаасаа тусламж хүсэх, олон нийттэй холбогдолтой санал санаачилга гаргахад нааштай байна. Таны харилцааны чадвар болон зөн совин өндөр байна. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Шийдэгдээгүй байгаа өр зээл, мөнгө хөрөнгөө хянах төлөвлөгөөг гаргаж чадна. Амжилт олох төлөвлөгөөг тань хэн нэгний таагүй оролцоо бүтэлгүй болгож мэднэ. Хэрвээ таны бизнесийн хамтрагч шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Танд тодорхой үр өгөөж өгч чадахгүй ямар нэг асуудлаас аль болох хол бай. Долоо хоногийн сүүл рүү ирэх сайхан мэдээ байгаа тул хөгжил дэвшилд хүрэх боломж байна. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул худалдаа арилжаанд өрсөлдөгчийг ялах стратегиэ хэрэгжүүлэхэд эерэг цаг. Зарим үйл явдал таны амьдралд шинэ хуудас нэмэх бололтой. Хосууд өөрсдийнхөө хайр дурлал, нэгдмэл байдлаа хамгаал. Холбоо харилцаанд та өөрийнхөө дуу хоолойг илүү их сонсохыг хичээх болно. Сайн ярилцаж чадвал та хоёрын сэтгэл санаа тайвшрах болно. Ойр дотнын хүмүүстээ тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрснээр өөрийнхөө мөн чанарыг олж харж чадна. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Жижиг асуудлыг тэвчин өнгөрөөж, хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Танд бодит үнэнийг шууд хэлж чаддаг найзаас сайн зөвлөгөө ирэх бололтой. Тэдний тусламж туслалцааг авахаас бүү татгалз.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт од эрхсийн нөлөөгөөр ажил төрөлдөө өөрийн давуу талыг харуулж чадна. Хамт ажиллагсдаасаа тусламж хүсэх, олон нийттэй холбогдолтой санал санаачилга гаргахад нааштай байна. Таны харилцааны чадвар болон зөн совин өндөр байна. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Шийдэгдээгүй байгаа өр зээл, мөнгө хөрөнгөө хянах төлөвлөгөөг гаргаж чадна. Амжилт олох төлөвлөгөөг тань хэн нэгний таагүй оролцоо бүтэлгүй болгож мэднэ. Хэрвээ таны бизнесийн хамтрагч шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч, энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Ямар ч үед хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Танд тодорхой үр өгөөж өгч чадахгүй ямар нэг асуудлаас аль болох хол бай. Долоо хоногийн сүүл рүү ирэх сайхан мэдээ байгаа тул хөгжил дэвшилд хүрэх боломж байна. Оюуны чадвар дээд цэгтээ байх тул худалдаа арилжаанд өрсөлдөгчийг ялах стратегиэ хэрэгжүүлэхэд эерэг цаг. Зарим үйл явдал таны амьдралд шинэ хуудас нэмэх бололтой. Хосууд өөрсдийнхөө хайр дурлал, нэгдмэл байдлаа хамгаал. Холбоо харилцаанд та өөрийнхөө дуу хоолойг илүү их сонсохыг хичээх болно. Сайн ярилцаж чадвал та хоёрын сэтгэл санаа тайвшрах болно. Ойр дотнын хүмүүстээ тусалж, түүнээсээ баяр баясгаланг мэдэрснээр өөрийнхөө мөн чанарыг олж харж чадна. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Жижиг асуудлыг тэвчин өнгөрөөж, хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Танд бодит үнэнийг шууд хэлж чаддаг найзаас сайн зөвлөгөө ирэх бололтой. Тэдний тусламж туслалцааг авахаас бүү татгалз.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт од эрхсийн нөлөө санхүүгийн байдлыг тань дэмжиж байна. Худалдаа наймаанд ашигтай байх бөгөөд амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө ажилла. Бизнест аль болох ашигтай талаас нь хандаарай. Гэхдээ бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байх нь алдаа болно. Таны ухамсарт ямар сонирхол буйг сайн анхаар. Санхүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнд байх магадлал байна. Гэхдээ зарлага бага гаргаарай. Зарим худал мэдээнд итгэж, сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй үе. Цагийг олж зөв хөдөлбөл мөнгөө өсгөх боломж байна. Хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж чадах ухаанд сайн суралц. Дэмий яриа урагш дэвшихэд саад болно. Мөн хууль журам ч саад болж магадгүй. Тиймээс тэвчээртэй, ухаалаг бай. Долоо хоногийн сүүл рүү олон нийтийн өмнө үг хэлэх болон сургалт явуулах бол таны хувийн бэлтгэл зохих ёсоор байгаа эсэхийг сайн шалгаарай. Хэн нэгэн таны гаргасан шийдвэрийг эсэргүүцэхэд эвгүй санагдах боловч тэвчээртэй бай. Хүмүүстэй хэт илэн далангүй байх нь таагүй үр дагавар авчирна. Нөхцөл байдал таны санаснаар болохгүй байж магадгүй. Маш их ядарч, бие махбод сул байгаа бол гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзаж сэтгэлээ сэргээ. Хувийн амьдралынхаа хуудсанд шинэ хэсэг нэмэх цаг нь болжээ. Эцэг эх болон хамт амьдардаг бусад хүмүүстэйгээ харьцах харьцааныхаа талаар, бие биенээ зохих ёсоор харилцан хүндэлж, хайрлаж халамжилж байгаа эсэхээ дахин хянаж үзэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ чөлөөтэй харилцах хэрэгтэй байх. Эцэг эхчүүдийн албан ажлаасаа илүү үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй.

НУМ

Энэ долоо хоногт дарга болон эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлд нийцэх нь амаргүй байх болно. Гэсэн ч таны шаргуу хөдөлмөрийг хэн ч анзаарахгүй өнгөрөх вий гэж санаа бүү зов. Ямар ч зөрчилдөөн маргалдаан гарсан өөрийнхөө ажлаа л хийж ашигтай өөрчлөлтийг бий болго. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, холбоо тогтоох нь маш чухал үе. Мөн тулгараад байгаа асуудалтайгаа холбоотой албаны хүмүүстэй хамтрахаас бүү эмээгээрэй. Санхүүгийн асуудалтай бол зүгээр сууж, санаа зовлоо гээд шийдэгдэхгүй учир шаардлагатай байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Санхүүгийн асуудлаа зохицуулах болон орлогоо өсөн нэмэгдүүлэхэд мэдлэг туршлага хэрэгтэй байгаа бол мэргэжлийн зөвлөгөө ав. Мөнгөө хамгийн чухал гэсэн зүйлээ зарцуулах нь зүйтэй. Зээл авсан бол зөв зохион байгуулж зарцуулах нь эргэн төлөх боломжийг нээнэ. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан мөн өөрийгөө сэргээх үйлдэл хийхэд гэмгүй. Долоо хоногийн сүүл нь дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тогтвортой байдал олж авах үе. Өөрийн урам сэтгэмж, авьяас чадвараа ашиглан бодит үр дүнд хүрэх боломж байгаа тул өөрийгөө илэрхийлэхэд эерэг байна. Ажил төрлийн бүх салбарт эерэг хандлагатай байх нь таны амьдралыг тогтвортой болгоно. Амьдралын эрч хүч өндөр байгаа нь танд ямар ч ажлыг хийхэд тусална. Хүмүүс өгөөмөр сайхан энэрэнгүй сэтгэлд тань татагдаж байдаг. Энэ сэтгэл тань тусламж хэрэгтэй найз нөхдөдөө гараа сунгах хүслийг дэмжинэ. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй. Сайн танихгүй хүнээс сонссон мэдээнд шууд итгэх хэрэггүй. Хэвшил дадал болоогүй зүйл таны сонирхлыг татах бол болгоомжтой байгаарай. Өөрийн буруу дадал зуршлын эсрэг идэвхтэй тэмцэх нь зүйтэй. Учир нь нөхцөл байдлыг эргүүлэх мэдээ хүлээн авч мэдэх юм. Таныг стрессэд оруулж байгаа шалтгаан болох элдэв сөргөлдөөний талаар нухацтай бодож үз.

МАТАР

Энэ долоо хоногт ажил төрөлд томоохон өөрчлөлт хүлээж байна. Иймд шинэ үйл явдалд бэлэн бай. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчөөс эхэл. Элдэв муу зуршлаасаа салахын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Ажлын саналд эерэг хариу ирэх бололтой. Өр зээлээ бүр мөсөн дуусгаж, өмч хөрөнгөө баталгаажуулах хэрэгтэй. Өмнөхөөс илүү үүрэг хариуцлага хүлээх болно. Хувь заяа танд ихийг өгөхөд бэлэн байгаа тул нээлттэй байж, аливаад өөрийн зөв үзэл бодлоос хазайхгүй байхыг хичээгээрэй. Уур амьсгал найрсаг бус байх хэдий ч өөрийн боломжоор хүрээллээ тэлж байх нь чухал. Нарийн төвөгтэй төлөвлөгөө гаргах хэрэгтэй болж мэднэ. Бэрхшээлд битгий бууж өг. Том төлөвлөгөө хэрэгжүүлэхэд зарлага төлбөр хэд гарах бол хэмээн санаа зовох нь утгагүй асуудал байна. Зарим тохиолдолд амжилтад хүрэхийн тулд зориуд арга заль зохиох шаардлага ч гарч мэдэх юм. Холоос ирсэн гэнэтийн мэдээ төлөвлөгөөг тань талаар болгох магадлал ч бий. Долоо хоногийн сүүл рүү аливаад хэт сэтгэл хөдлөлөөр хандсанаас болж асуудалд орох тул хурц түргэн ааш гаргахаас сэргийл. Таны эргэн тойронд дарамт шахалт, хэвийн бус нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна. Аж амьдралаа эмх цэгцтэй болгож, бүтээлч хандлагыг бий болгосноор сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийнхаа ажлыг сайн амжуул. Чөлөөт цаг гарган, өөрийгөө амрааж, сэтгэлээ сэргээх сонирхолтой зүйл санаачил. Эрүүл байхын тулд сайн амарч байх хэрэгтэйг сана. Бясалгал таныг тайвшруулах болно. Дотоод сэтгэлгээний мөн чанараа өөрчилж сайжруулах цаг үе юм. Таны өмнөх туршлага нэгэн хэвийн амьдралаа өөрчлөх боломж өгнө.

ХУМХ

Энэ долоо хоногт алдар нэртэй болох, амжилт олохыг хүсэн, хүмүүст өөрийн амьдралын түүх, туулсан адал явдлаа ярихад бусдыг анхаарлыг их татна. Нийгэмд танигдсан нөлөө бүхий хүмүүс ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж чадах ба мөнгө болон нэр хүнд аль алийг олж авах чадвартай байна. Энэ үед болох аливаа үйл ажиллагаа нь өөрчлөлт хийх сайхан арга болно. Өөрийгөө харуулах боломж бололцоог хайж байсан бол одоо цаг нь болсон байна. Таны хичээл зүтгэлээр бүх асуудал аяндаа цэгцрэх болно. Таны зөн совин шийдэгдээгүй асуудалд хариу олж өгч болох юм. Аз туршсан ажил дээр ажиллах нь зөв ч байж мэднэ. Гаднаас ирж байгаа мэдээлэлд нээлттэй бөгөөд шүүлтүүртэй ханд. Хэрэв зөвхөн гаднын мэдээлэлд тулгуурлах бол нөөц төлөвлөгөөтэй байх нь зүйтэй. Учрах эрсдэлийг тооцоолох хэрэгтэй байна. Цаг үеийн онцлогт тохируулан хурдтай өөрчлөлт хийх шаардлага гарна. Санхүүгийн хэлэлцээр танд хүнд хэцүү саад бэрхшээлийг авчирч мэднэ. Ажил хэрэг явуулахтай холбоотой зайлшгүй хэрэгцээт зарлагаа төлөхийн тулд санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү хийсэн боломжийн гэрээ таны амьдралд эерэг өөрчлөлт бий болгоно. Хэн нэгэнтэй өнгөрсөн цаг хугацаанд асуудалтай байсан бол одоо энэ харилцааг сайжруулах цаг нь болжээ. Хайр дурлалын харилцаанд од эрхэс сайн нөлөө үзүүлэх болно. Харин адал явдал сонирхолтой байж болох ч өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дордуулах үйлдэл хийхгүй байхад анхаар. Дур булаам байдал болон хошин шогийн мэдрэмж таныг хүссэн байр сууринд аваачих болно. Аливаа асуудлыг хамгийн дотнын найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Ганц бие хүмүүс хүссэн нэгнээ олохын тулд танилын хүрээллээ өөрчлөх хэрэгтэй бололтой. Шинэ хайрын харилцаа таныг хүсээгүй тал руу чиглүүлэх гэвэл сайн ярилцаарай. Зөвхөн хайрын төлөө өөрийн бүх дур сонирхлоо хязгаарлах нь тийм ч ухаалаг алхам биш байна.

ЗАГАС

Энэ долоо хоногт түр зуурын бужигнаан, үймээн шуугиан эргэн тойронд үүснэ. Яаруу сандруу байдлаа хянахад хүндрэлтэй байх ба зарим нөхцөл байдал таныг бүр дордуулна. Урам зоригтой барьж авсан ажил хэрэгт гаднын нөлөөгөөр төвөгтэй байдал учирч мэднэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Хэрэгцээгүй үйл ажиллагаанд үгүй гэж хэлж чадвал та шаардлагагүй ачааллаас гарч чадна. Ажлыг цагт нь тулгаж хийснээр та хүссэн үр дүндээ хүрч чадахгүйд хүрнэ. Иймээс тухайн цаг үед нь ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажилла. Бодол санаагаа өөр зүйлд бүү хандуул. Түүний оронд тэвчээртэй байж, асуудлыг шийдвэрлэх арга замыг хай. Гэхдээ од эрхэс таныг биеийн ачаалал ихтэй хөдөлмөр болон хамтарсан үйл ажиллагаанаас хол байхыг сануулж байна. Учир нь энэ үе ганцаарчлан, бие дааж ажиллахад амжилттай байна. Долоо хоногийн сүүл рүү анхаарал илүү татаж буй төсөлдөө хэрхэн хөрөнгө татах талаар сайн бодоорой. Зарим үйл ажиллагаа хууль бус байвал шууд татгалз. Илүү шургуу ажиллахын зэрэгцээ, гэр бүлийн харилцаагаа сайн анхаарах нь ирээдүйд аз жаргал авч ирнэ. Ихэнх хүмүүст элэг бүтэн энгийн амьдрал тааламжтай байдаг тул та тэвчээртэй байж хэцүү байдлыг даван туулснаар аз жаргалдаа алхам алхмаар дөхөх болно. Өнгөрсөн сайхан үеэ дурсах нь сэтгэл санааг тааламжтай болгоно. Дурсамжаа сэргээх аялал төлөвлөх нь танд тааламжтай байна. Өөртөө итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ. Гэхдээ зарим зүйл дээр сайн дураараа буулт хийхгүй бол найзуудынхаа итгэлийг алдаж болзошгүй байна. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай ханд. Романтик үйл явдал, хөрөнгө мөнгөтэй холбоотой саналууд сөрөг үр дагавар дагуулах болно. Хайр дурлалын ээдрээ болон бусад бэрхшээлтэй зүйлсээ даван гарахад сайхан амралт болон сайн нөхөр тус болж чадна. Дотоод мэдрэмж өндөр байна. Гадуур зугаалан, романтик үдшийг өнгөрүүл. Сайхан дурсамж үлдээхийг хичээгээрэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

20/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

03/08/2026

Жорж Клунигийн гэр бүл ой хээрийн түймрийн улмаас Францын өмнөд хэсэг дэх гэрээсээ нүүлгэн шилжүүлэгджээ

02/08/2026

Cardi B өгзөгнийхөө хэмжээг багасгах мэс засал хийлгэсэн гэдгээ илэн далангүй ярьжээ

02/08/2026

Эми Уайнхаусын аав дуучны найзуудад 1 сая ам.доллароос давсан нөхөн төлбөр төлөхөөр болжээ

02/08/2026

“Хү” хамтлаг Их Британид аялан тоглоно

02/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.