Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна
Өв соёл

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

Урлаг Урлаг04/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид “Алтайн магтаал”, “Жангар” туулийн удиртгал хэсэг, “Агийн улаан хаан” зэрэг тууль хайлна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт оршдог мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг наймдугаар сарын 6-нд хийхээр болсон. Тахилгын үйл ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн зон олонд зориулан соёл урлаг хийгээд бэсрэг наадам зохион байгуулах тухай тус аймгийн ЗДТГ-аас танилцууллаа.

Тодруулбал, тахилгын томоохон зан үйлийн нэг Хаан тэнгэрийн долоон бурхан одны тахилга наймдугаар сарын 5-ны 21:00 цагаас эхлэх аж. Үүний хүрээнд, “Алтай” чуулгын уран бүтээлчид “Алтайн магтаал”, “Жангар” туулийн удиртгал хэсэг, “Агийн улаан хаан” зэрэг тууль хайлах юм. Мөн долоон бурхан од тахиж, лам нар ном айлдаж, сүсэгтэн олон өргөл өргөж ёслол болох ажээ.

Говь-Алтай аймгийн хамгийн өндөр цэг болох далайн түвшнээс дээш 4090 метр өргөгдсөн, 60 орчим километр үргэлжилдэг байгалийн үзэсгэлэнт Сутай хайрхан уул нь тус аймгийн есөн гайхамшгийн нэг юм.

Сутай хайрханы өвөрт оршдог багахан өндөрлөг дээр эртнээс тахин шүтэж ирсэн “Их овоо” хэмээх овоо байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож, 2008 онд анхны төрийн тахилгын ёслолыг үйлджээ.

Говь-Алтай, Ховд аймгийн Дарви сумдын заагт оршдог Мөнх цаст Сутай хайрхан уулыг төрийн тахилгатай уул болгохоор Н.Энхбаяр ерөнхийлөгч 2007 оны долоодугаар сарын 26 нд зарлиг буулгаж байжээ. 2008 оноос эхлэн Их овоог тогтмол тахиж, Сутай хайрхан уулыг төрийн тахилгат уул болгон дөрвөн жил тутамд тахиж байна.

Говь-Алтай аймгийн төвөөс 300 гаруй километр, Улаанбаатар хотоос 1300 орчим километрийн зайд оршдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026
Өв соёл Урлаг

Зүрх хайрхны төрийн тахилга боллоо

22/08/2026
Өв соёл Урлаг

ФОТО: ”НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн нээлтээс

22/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мон-Сол төслийн Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгаатай танилцлаа

24/08/2026

ФОТО: “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийн хаалтаас

24/08/2026

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

24/08/2026

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.