Өдгөө 48 настай, Өмнөд Солонгосын жүжигчин Со Жи Соб бараг 30 жилийн турш кино, телевизийн салбарт ажилласан ч “Netflix”-ийн “Agent Kim Reactivated” цувралын амжилтыг өөрийн жүжигчний замналын шинэ эхлэл болсон хэмээн үнэлжээ. Энэ талаараа тэрбээр “The Korea Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ бол миний карьерынхаа оргил биш, харин дараагийн жилүүдийн уран бүтээлийн шинэ эхлэл” гэж дурдсан бөгөөд энэ бүтээл нь зөвхөн Солонгост төдийгүй олон улсын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нь өөрт нь шинэ итгэл, шинэ боломж авчирсан гэж ярьсан байна.
“Agent Kim Reactivated” цувралд тоглохын тулд тэрбээр киноны зураг авалт эхлэхээс өмнө биеийн хүчний бэлтгэлээ эрчимжүүлж, тулааны сургуулилалт хийж, дүрийнхээ хөдөлгөөн, зан авирыг нарийн боловсруулахад олон сар зарцуулжээ. Тэрбээр нас ахисан ч адал явдалт, тулаант төрлийн дүр бүтээх боломжтой гэдгээ харуулахыг хүссэн гэж онцолсон байна.
Түүнчлэн Со Жи Соб сайн зохиол, сонирхолтой дүр байвал улс орны ялгаа хамаарахгүйгээр ажиллахад бэлэн гэдгээ мөн илэрхийлжээ.


