Монгол Улсын хүүхэлдэйн театр нь 2025 оноос эхлэн БНСУ-ын Чунчоны хүүхэлдэйн театртай хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд Чунчоны хүүхэлдэйн театрын тайзнаа “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг хоёр дахь жилдээ буюу наймдугаар сарын 1-ний өдөр хоёр удаагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Уг уран бүтээлд Монгол Улсын хүүхэлдэйн театрын залуу жүжигчин О.Минжинсор, Г.Хонгорзул нар ажилласан юм.
Энэхүү жүжиг нь Монгол, Өмнөд Солонгос хоёр орны хүүхэлдэйн уран бүтээлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлог. Түүнчлэн хоёр улсын үндэсний онцлог, соёлын үнэт зүйлсийг хүүхэлдэйн урлагаар дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх зорилготой юм.


