Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ
Өв соёл

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

Урлаг Урлаг04/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “Дэл” уулын хадны зургийн цогцолбор нь неолитын үеэс Түрэгийн үе хүртэлх хэдэн мянган жилийн түүхийг өгүүлэх хадны зураг, бичээс, археологийн дурсгалаараа Монголын хамгийн том задгай галерейн нэгэд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад багтаад байна.

“Дэл”, “Хөнжлийн уул” нь Дундговь, Өмнөговь аймгийн нутгийг дамнан орших бөгөөд уулсын зүүн, баруун бэлд нийт 5000 орчим хадны зураг бүртгэгджээ. Энэхүү хадны зурагт хүн, аргаль, янгир, адуу, тэмээ, ан агнуурын үзэгдэл, тэрэг, төрөл бүрийн бэлгэдэлт дүрсийг сийлсэн байдаг. Судлаачид эдгээр дурсгалыг неолит, хүрэл зэвсгийн үе, төмрийн түрүү үе, Хүннү болон Түрэгийн үеийн өвтэй холбон үздэг.

Хадны зургаас гадна эртний Түрэгийн руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох монгол, хятад бичээс, дөрвөлжин булш, чулуун байгууламж зэрэг түүх, археологийн олон үнэт өв илэрсэн байна.

“Дэл” уулын судалгааг 1960 онд археологич А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна.

Нутгийн иргэд уулын олон жижиг, зэрэгцээ хад, толгодыг адууны дэлтэй адилтган “Дэл уул” хэмээн нэрлэсэн гэх домогтой.

Дэл уулын хадны зургийн хамгийн онцгой дурсгалын нэг нь “32 хүнт” хэмээн алдаршсан дүрслэл юм. Дөрвөлжин булшны нар ургах талын хавтгай хашлага чулуун дээр 32 хүнийг бүжиглэж буй мэт дүрсэлсэн энэхүү сийлбэр нь судлаачдын анхаарлыг хамгийн их татдаг.

Эрдэмтдийн нэг хэсэг уг дүрслэлийг бүжиглэж буй хүмүүсийн зан үйлийн зураглал гэж үздэг бол нөгөө хэсэг нь нөхөн үржихүйн бэлгэдлийг илэрхийлсэн утга агуулгатай хэмээн тайлбарладаг.

Мөн “Дэл” уулын ойролцоох Онгоцон хэмээх газарт дөрвөлжин булшны хашлага чулуун дээр 23 хүний ижил төрлийн дүрслэл байдгийг судлаач С.Бат-Эрдэнэ 2024 онд баримтжуулжээ.

“Дэл” уулын хадны зургийн цогцолборыг “Монголын говийн хадны зургийн цогцолбор” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгэсэн нь олон улсын хэмжээнд үнэ цэн, ач холбогдлыг нь улам баталгаажуулсан юм.

Одоогоор дурсгалын хамгаалалт, бүртгэл судалгааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэхэд анхаарч байна. Үүний хүрээнд Цагаан суварга–Дэл уулын бүсэд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталж, аяллын маршрутыг оновчтой болгох, хамгаалалтын зохион байгуулалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026
Өв соёл Урлаг

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

03/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн өвд бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газруудад хамгаалалтын бүс тогтооно

30/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг БНСУ-д амжилттай тоглолоо

04/08/2026

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.