Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно
Нийгэм

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

Урлаг Урлаг05/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал наймдугаар сарын 10–13-ны өдрүүдэд Дэлхийн монгол судлалын төв болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энэхүү их хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, соёлын дипломат бодлогыг дэмжих, үндэсний брэндийн олон улсын нэр хүндийг бэхжүүлэх, Монголын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм.

Олон улсын монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болон хөгжсөн билээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.

Энэ удаагийн XIII их хуралд Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Непал, Израил, Монгол, Австри, Чех, Франц, Финланд, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Румын, Турк, Их Британи, ОХУ, Швейцарь, АНУ, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг нийт 29 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, 528 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Тус их хурал нь дэлхийн монгол судлалын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсын түвшний мэдлэгийн эргэлтэд оруулах чухал индэр болох юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн Узбекистан улсын Ферганы Орос драмын театрын урилгаар ажиллаж байна

05/08/2026

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026

“Их газрын чулуу” дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татсаар байна

05/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.