Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв
Кино

Вин Дизел “Fast & Furious” цувралын сүүлчийн киноны зохиолыг уншаад уйлсан гэв

Урлаг Урлаг05/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2001 онд нээлтээ хийсэн “The Fast and the Furious” киноноос хойш эл цувралд Доминик “Дом” Тореттогийн дүрийг бүтээж буй 59 настай жүжигчин Вин Дизел удахгүй гарах цувралын сүүлчийн анги болох “Fast Forever” киноны зохиолыг уншаад уйлсан тухайгаа хуваалцжээ.

Тэрбээр “Би Майкл Лесслигийн бичсэн “Fast Forever” киноны зохиолыг саяхан уншлаа. Энэ бол сүүлийн хэдэн арван жилд уншсан хамгийн шилдэг зохиол. Би одоо ч уйлсаар байна” хэмээн наймдугаар сарын 1-нд инстаграм хуудсандаа бичсэн байна.

2001 онд нээлтээ хийсэн “The Fast and the Furious” кинонд Вин Дизелээс гадна 2013 онд 40 насандаа харамсалтайгаар нас барсан Пол Уокер, Мишель Родригес, Жордана Брюстер, Рик Юн, Чад Линдберг нар тоглосон юм.

Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд “Fast & Furious” франчайз 10 үндсэн кино, “Fast & Furious Presents: Hobbs & Shaw” спин-офф киног гаргаад байна. Мөн Тайриз Гибсон, Лудакрис, Натали Эммануэль, Сон Кан, Жейсон Стэйтем, Шарлиз Терон, Жон Сина зэрэг олон алдартай жүжигчид цувралд нэгджээ.

2028 оны гуравдугаар сарын 17-нд дэлхий даяар нээлтээ хийх “Fast Forever” кинонд 2023 онд гарсан “Fast X” киноны үйл явдлыг үргэлжлүүлэх юм. Киног “Fast X” киног найруулсан Луи Летеррье найруулах бол зохиолыг “The Hunger Games: The Ballad of Songbirds and Snakes”, “Macbeth”, “Assassin’s Creed”, мөн удахгүй гарах “Sunrise on the Reaping” бүтээлүүдээрээ танигдсан Майкл Лессли бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Кино Урлаг

Парисын ойролцоо “Dragon Ball Z”-ийн сэдэвтэй парк барина

25/08/2026
Кино Урлаг

31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын дэргэдэх Азийн кино контентын маркетын цахим кино үзвэрт бүтээл хүлээн авна

25/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Саймон Коуэлл нурууны хагалгааны улмаас “America’s Got Talent” шоунаас завсарлага авлаа

25/08/2026

Реппер, продюсер Dr.Dre уран бүтээлдээ хиймэл оюун ашигладгаа ярив

25/08/2026

Жисү ирэх сарын 4-нд шинэ уран бүтээлээ толилуулна

25/08/2026

Ким Су Хён 17 сарын дараа олон нийтийн арга хэмжээнд оролцлоо

25/08/2026

Кит Харингтон “Harry Potter” цувралд дүр бүтээхээр боллоо

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.