Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ
Дуу хөгжим

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

Урлаг Урлаг05/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болох зорилготой “Playtime Festival” наадам ирэх 2027 онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхэн жилийн хүрээнд зохион байгуулагдах “Playtime Festival 2027” наадам 2027 оны долдугаар сарын 2-4-ний (баасан, бямба, ням) өдрүүдэд “Плэйтайм” хүрээлэнд гурван өдрийн турш болно.

25 жилийн ойгоо угтан үнэнч үзэгчдэдээ зориулан фестивалийн тасалбарыг хамгийн хямд үнээр авах боломжийг олгодог “Early Bird” тасалбарын борлуулалтыг албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү хугацаанд тасалбарыг 290,000 төгрөгөөр буюу үндсэн үнээс 60 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. “Early Bird” тасалбарын борлуулалт наймдугаар сарын 10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Анх 2002 онд зохион байгуулагдаж эхэлсэн “Playtime Festival” нь Монголын орчин үеийн хөгжмийн урсгалын хөгжлийг түүчээлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зөвхөн хөгжмийн наадам бус, Монгол Улсыг олон улсад сурталчлах соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болон өргөжөөд байна.

“Playtime Festival 2027” наадам нь 25 жилийн ойгоо тохиолдуулан өнгөрсөн хугацаанд бүтээсэн түүх, үнэт зүйлээ бататгахын зэрэгцээ дараагийн 25 жилийн хөгжлийн шинэ эхлэлийг тавихаар зорьж байна. “Playtime Festival 2027”-ийн олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн бүрэлдэхүүн (lineup)-д өмнөх жилийн фестивалиас хоёр дахин их төсөв зарцуулж, фестивалийн түүхэн дэх хамгийн “хүчтэй” уран бүтээлчдийг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн фестивалийн орчныг бүрдүүлэх зорилгоор тайзны бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг, дуу дүрсний стандарт, талбайн дэд бүтэц, тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг цогцоор нь шинэ шатанд хүргэхээр ажиллаж байна.

Ингэснээр “Playtime Festival” нь Монголын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын төлөөлөл болсон фестивалийн хувьд Азийн тэргүүлэх хөгжмийн фестивалиудын эгнээнд байр сууриа бэхжүүлж, олон улсын хөгжмийн фестивалийн шинэ төвүүдийн нэг болох урт хугацааны хөгжлийн зорилгоо бодитоор хэрэгжүүлэх дараагийн алхмаа эхлүүлжээ.

Тасалбарыг https://playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр авах боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026

“Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.