Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ
Гэрэл зураг

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

Урлаг Урлаг06/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увс аймгийн 101 жилийн ойн хүрээнд дөрвөдийн Төгсхүлэг Далай ханы хошууны нэрт туульч, Жангар хайлагч Цагаадайн Цэдэвийн (1904–1983) аж амьдрал, уран бүтээлийн тухай ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэн сурталчилж байна.

Цагаадайн Цэдэв нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат бөгөөд икэл хуур татаж Жангар тууль, Алтайн магтаал хайлдаг, хуучны үлгэр, домог арвин мэддэг, тууль өвлөн уламжлагчдын нэг байжээ.

Тэрээр насан эцэслэх хүртлээ эсгий гэрт амьдарч, ил тулганд гал түлэн, нэхий дээл, монгол гутал, юүдэн малгайгаа өмсөж явсан уламжлалт ахуйгаа хадгалан үлдээсэн нь өнөөдөр түүхэн гэрэл зургуудаар дамжин мөнхөрсөн байна.

Мөн түүний төрсөн дүү Цагаадайн Зодов нь Дөрвөдийн Төгсхүлэг Далай ханы хошууны алдартай туульчдын нэг байсан бөгөөд ах дүү хоёр нутгийнхаа аман зохиол, Жангар туулийг хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Увс аймгийн музейн хамт олон аймгийн 101 жилийн ойн хүрээнд сан хөмрөгтөө хадгалж буй түүхэн гэрэл зургуудыг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд цувралаар сурталчилж байгаа бөгөөд энэ удаад нэрт туульч Цагаадайн Цэдэвийн амьдрал, уран бүтээлийг харуулсан ховор зургуудыг ийнхүү онцолжээ.

Хуучны гэрэл зургууд нь тухайн цаг үеийн хүмүүсийн ахуй соёл, хувцас хэрэглээ, уламжлалт амьдралын хэв маяг, түүхэн агшныг бодитоор өгүүлдгээрээ соёлын өвийн үнэт эх сурвалж болдог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

30/09/2026
Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.