2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдаж, хошин урлагийн тоглолтууд, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн “Маск” продакшны 20 жилийн тун удахгүй тохионо.
Тус ойдоо зориулан “Маск” продакшныхан “Сүүлчийн шилийн сайн эрс” уран сайхны киног бүтээж байна.
“Маск” продакшн, “Reaction” продакшн, “Милл” кино компанийн хамтын бүтээл “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны зохиолыг Д.Мөнхбат, Т.Цолмон, А.Баяртсайхан нар хамтран бичиж, ерөнхий продюсероор Х.Цасчихэр, ерөнхий найруулагчаар Д.Мөнхбат ажиллаж байна.

