Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа
Кино

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

Урлаг Урлаг06/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сингапурын найруулагч Нельсон Ёогийн шинэ бүтээл “The House on the Moon” киноны хэсгээс олон нийтэд цацаж толилууллаа. Энэхүү кино нь Сингапурын кино урлагийн түүхэн дэх анхны wuxia буюу уся (Хятадын тулаант, баатарлаг уран зөгнөлт) бүрэн хэмжээний кино гэдгээрээ онцлог юм.

Найруулагч Нельсон Ёо “Variety”-д өгсөн ярилцлагадаа өмнөх бүтээлүүдтэй харьцуулахад энэ удаад жанрын хязгаарыг барихын оронд түүнийг бүрэн дүүрэн хүлээн авч, уся киноны хэв маягийг зоригтойгоор ашиглахаар шийдсэн гэжээ. Түүний хэлснээр энэ нь бага насны мөрөөдлөө кино хэлээр биелүүлэх боломж болсон байна.

“The House on the Moon” кино нь Хятадын домог болох Сарны дагина Чан Э болон мэргэн харваач Хоу Игийн түүхийг орчин үеийн шинжлэх ухааны уран зөгнөлтэй хослуулан шинэ өнцгөөс өгүүлсэн бөгөөд Сингапурт виртуал продакшн технологиор бүтээгдсэн анхны бүрэн хэмжээний кино гэдгээрээ онцгой ач холбогдолтой.

Киноны гол дүрд Сингапурын жүжигчин Лим Шиан тоглосон бол Тайванийн нэрт жүжигчин Ли Каншэн, мөн Акира Хуан, Доминик Рустам зэрэг олон улсын жүжигчид хамтран ажиллажээ.

“The House on the Moon” кино ирэх наймдугаар сард Швейцарт болох 79 дэх удаагийн Локарногийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Алтан Ирвэс” (Golden Leopard)-ийн төлөө өрсөлдөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026
Дуу хөгжим Урлаг

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026
Кино Урлаг

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Алтайн нэгэн сүрлэг нуруу-Хар азарга

27/08/2026

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.