Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монгол улсын хамгийн том “Морин хуур”
Дүрслэх урлаг

Монгол улсын хамгийн том “Морин хуур”

Урлаг Урлаг07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дундговь аймгийн Сайнцагаан сумын соёл амралтын хүрээлэнд буй Монголын хамгийн том морин хуурын хөшөө нь нутгийн ард түмний дуу хуурын баялаг уламжлалын нэгэн тод бэлгэдэл болдог.

Уран сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогцол нар 2007 онд бүтээсэн тус хөшөө 7.5 метр өндөр, 1.5 метр өргөн, 40 сантиметр зузаантай. Хуурын хөшөөний толгойг модоор сийлбэрлэж, чавхдасыг ган татлагаар, их биеийг хавтгай төмрөөр бүтээж, бор шаргал өнгөөр бронздон урлажээ.

Дундговийнхныг дуу хуургүйгээр төсөөлшгүй. Нутгийн ард түмний адуу дагасан уламжлалт өв соёлын нэг нь уртын дуу, морин хуурын урлагтай шууд холбогддог тул баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл зэрэг олон зан үйлд морин хуураа эгшиглүүлсээр ирсэн түүхтэй. Тиймээс тус нутгийнхан дээрх морин хуурын хөшөөг Бор овооныхоо орой дээр бүтээн залж, шүтэж дээдэлсээр байна.

Монголын уртын дууны нэрт төлөөлөгч Н.Норовбанзад, Ж.Дорждагва зэрэг олон алдартан төрөн гарсан нь Дундговийг “Дуу хуурын өлгий” хэмээн алдаршуулсан юм.

Морин хуур нь зөвхөн хөгжмийн зэмсэг бус монголчуудын адууг эрхэмлэн дээдэлдэг заншил, нүүдэлчин ахуй, зан заншил, оюуны соёлын илэрхийлэл болдог. Тухайлбал, хурдан сайн мориныхоо дэл сүүлээр морин хуурын чавхдас хийж, толгойг нь шүтээн ууландаа залдаг уламжлал өнөөг хүртэл хадгалагдаж байна.

Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2008 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн нь энэхүү өвийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрсөн үнэ цэнийг илтгэдэг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

2018 онд хулгайлагдсан Пикассогийн хэвлэмэл бүтээлийг олжээ

16/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэлээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.