Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна
Дуу хөгжим

Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна

Урлаг Урлаг07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхий даяар 45 сая гаруй цомог борлуулж, 90-ээд оноос өнөөг хүртэл сая сая сонсогчдод танигдсан “Boyzone” хамтлагийн Ронин Китинг дуучныг түүний алдарт “Notting Hill” киноны “When You Say Nothing at All” дуугаар нь үзэгчид хамгийн сайн таних билээ.

Бие даасан карьерынх нь нэрийн хуудас болсон “Life Is a Rollercoaster”, “If Tomorrow Never Comes” зэрэг хитүүдээ дуулахаас гадна “The X Factor”, “The Voice Australia” зэрэг томоохон хөгжмийн шоуны шүүгч, радио хөтлөгч, жүжигчнээр ажиллаж байсан тэрбээр урлагийн салбарт өөрийн өнгө төрхөөр танигдсан нэгэн бөгөөд энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “KHARKHORUM visual art & music festival”-д оролцохоор хүрэлцэн ирэхээр болжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “KHARKHORUM visual art & music festival” нь соёл урлаг, хөгжим, инновацыг нэг орон зайд нэгтгэсэн шинэ үеийн талбар болон өргөжин хөгжсөн. Харин энэ жилээс эхлэн зөвхөн хоёр өдрийн арга хэмжээ зохион байгуулаад дуусах бус, нийгэм болон соёлын салбарт урт хугацаанд үлдэх бодит үнэ цэнийг бүтээхийг зорин үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хөгжмийн үзүүлбэрүүдээс гадна урлагийн инсталляц, бүтээлч хэлэлцүүлэг, залууст зориулсан инновацын воркшоп зэрэг олон талт жижиг хөтөлбөрүүдийг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн хөгжмийн үдэшлэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд хөтөлбөрийн хувьд хөгжмийн урсгалаар нь хоёр ангилжээ.

Эхний өдөр: Уламжлал болсон электрон хөгжмийн хөтөлбөрөөс DJ, продюсер 8Kays-ыг онцолж буй бол Билгүүдэй, Бодьхүү, Dott, Leafar Leagov, Ouissam болон b2b Emel зэрэг дотоод, гадаадын уран бүтээлчид багтаж байна.

Хоёр дахь өдөр: Монголын рок, поп болон инди хөгжмийн салбарт танигдсан “Mohanik”, “Colors”, “Blindfold”, “Camerton” хамтлагууд тайзнаа гарах бөгөөд фестивалийн гол зочин Ронан Китингийн тоглолтоор үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026
Дуу хөгжим Урлаг

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM 32 нас хүрлээ

12/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.