Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн
Дүрслэх урлаг

Дорно дахины музейн сан хөмрөгт Максим Горькийн цуглуулгаас бүтээл нэмэгдсэн

Урлаг Урлаг08/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Москва дахь Дорно дахины урлагийн улсын музейн цуглуулгад зохиолч Максим Горькийн өвөөс Кажарын үеийн дөрвөн зураг нэмэгдсэн гэж музейн хэвлэлийн алба мэдээлснийг ТАСС агентлаг иш татжээ. Эдгээр зургийг наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 27-ны хооронд “Дорно дахины урлагийн музейн цуглуулгад нэмэгдсэн Кажарын үеийн мольберт зургууд” үзэсгэлэнгийн хүрээнд дэлгэн үзүүлэх аж.
Музейн ерөнхий захирал Александр Седов хэлэхдээ, ийм өндөр урлагийн чанартай, гайхалтай хадгалалт сайтай, төгс гарал үүсэлтэй зургууд өдөр бүр гарч ирдэггүйг онцолсон байна.

Зохиолч Максим Горькийн 1920, 1930-аад онд Москва дахь Ираны элчин сайдын яамны худалдаанаас авсан эдгээр зургууд нь Малая Никитская гудамжин дахь түүний гэрт хадгалж байгаад дараа нь зохиолчийн гэр бүлийнхэнд уламжлан үлдээжээ. Цуглуулгын хамгийн эртний бүтээл болох “Залуу хос” нь 18, 19 дүгээр зууны эхэн үед хамаарах бөгөөд тухайн үед ховор сэдэв болох үнэнч бус амрагийн “шийтгэл”-ийг илэрхийлснээрээ алдартай.

“19 дүгээр зууны эхний арван жилд хамаарах өөр хоёр зургийн гол сэдэв нь “Үзэсгэлэнт бүсгүйчүүд”-ийн дүрслэн харуулсан байна. Дөрөв дэх зураг болох “Афрасиабын ордон дахь Сиавуш” нь хожим үеийнх юм. Музейн мэргэжилтнүүд үүнийг “кофены газрын зураг” гэж ангилсан бөгөөд эдгээр бүтээлүүд нь олон нийтийн тоглолтын үеэр туульс болон шашны үлгэр домог өгүүлдэг үлгэрч, уншигчдад зориулсан дэвсгэр зураг болж өгдөг байжээ.

Удахгүй олон нийтэд дэлгэх үзэсгэлэнд мөн тус музейн сан хөмрөг дэх  19 дүгээр зууны Ираны уран зургийн цуглуулга, мөн Горькийг урлагийн мэргэжилтэн гэдгийг танилцуулсан дэлгэрэнгүй тайлбарууд орж ирж байгаа аж. Үзэсгэлэн дууссаны дараа бүтээлүүдийг сэргээн засварлаж, дараа нь Ираны урлагийн байнгын цуглуулгын хүрээнд дэлгэн үзүүлэх болно гэж Дорно дахины урлагийн музейгээс мэдээлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

21/08/2026
Дүрслэх урлаг Урлаг

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн хийх тов зарлагдлаа

30/08/2026

Snoop Dogg-ийн амьдралын түүх кино болж дэлгэцнээ амилна

30/08/2026

“Холливууд инээмсэглэл” Камерон Диаз 54 нас хүрлээ

30/08/2026

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирлээ

30/08/2026

ФОТО: “Д.Лувсаншарав судлал” эрдэм шинжилгээний хурлыг Монголын театрын музейд зохион байгууллаа

30/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.