Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Шарлиз Терон өнөөдөр 51 нас хүрч байна
Кино

Шарлиз Терон өнөөдөр 51 нас хүрч байна

Урлаг Урлаг07/08/2026Шинэчлэгдсэн:07/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон өнөөдөр 51 нас хүрлээ. Тэрбээр 1975 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 7-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Бенони хотод төржээ.

Түүний бага нас аз жаргалгүй өнгөрсөн гэдэг. Учир нь тэрбээр байнга шарлаж, өвчин туссаар урд талын бүх шүд нь унаж, 10 настайдаа л бүтэн шүдтэй болжээ. Шарлизыг 15 нас хүрэхэд ээж нь архичин аавыг нь буудан хороосон юм. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзэн, хорих ял өгөөгүй аж.

Терон 13 настайгаасаа сургуулийн дотуур байранд амьдарчээ. 16 настайдаа харин моделийн гэрээ байгуулж, ээжийгээ дагуулан эхлээд Европ, дараа нь АНУ явсан юм. АНУ-д ирээд балетын сургуульд орлоо.

1994 онд ээж нь түүнд Лос-Анжелес орох нэг талын тасалбар авч өглөө. Терон эхлээд хямд буудалд амьдарч, хагас өлсгөлөн байдалтай байв. Банканд нэг удаа хэрүүл хийж байгаад Холливудын агент Жон Кросбигийн нүдэнд өртжээ. Жон түүнийг жүжигчний сургуульд оруулсан юм. Ингээд 1995 онд тэрбээр анхныхаа кинонд тоглосон байна.

Харин “The Devil’s Advocate” кинонд тэрбээр Аль Пачино, Киану Ривз нартай тоглосноор үзэгчдийн танил болж байв.

The Devil’s Advocate, 1997

“Mighty Joe Young” кинонд Шарлиз Терон асар том Жо хэмээх сармагчныг халамжлан, хамгаалдаг залуу эмэгтэйн дүрд тоглосон.

Mighty Joe Young, 1998
The Cider House Rules, 1999

2003 оны “Monster” кино түүнд Шилдэг эмэгтэй жүжигчний “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагнал авчирсан.

Monster, 2003
North Country, 2005
Hancock, 2008
The Burning Plain, 2008

2015 онд “Mad Max: Fury Road” кинонд тэр Фүриосагийн дүрд тоглосон. Зураг авалт маш хүнд хэцүү байсан тул Терон энэ дүрээсээ гарч чадахгүй маш удаан байсан гэнэ. Зураг авалт 2001 онд эхлэх ёстой байсан ч есдүгээр сарын 11-ний аллага, дараа нь Иракийн дайн саад болсон. Энэ хооронд гол баатарт тоглох ёстой байсан Мэл Гибсон хөгширч орхисон. Найруулагч Жорж Миллер 2011 онд л зураг авалтаа эхлүүлсэн юм. Ингэж явсаар кино 2015 онд гарч, тэр жилийнхээ шилдэг киногоор шалгарсан билээ.

Хамгийн сүүлд Шарлиз Терон найруулагч Кристофер Ноланы “Одиссей” уран сайхны киногоог үзэгчидтэй уулзаад буй.

Mad Max: Fury Road, 2015
Tully, 2018
Bombshell, 2019
2025 оны зургаадугаар сарын 25
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэлээ

27/08/2026
Кино Урлаг

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026
Кино Урлаг

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж “National Treasure 3” кино төслийг хэрэгжүүлж эхэлээ

27/08/2026

Bruno Mars ирэх тавдугаар сард Хонконгод дөрвөн тоглолт хийнэ

27/08/2026

Сандра Буллок, Николь Кидман нар “Practical Magic 2” киноны Лондон дахь нээлтэд оролцлоо

27/08/2026

Руперт Гринт “Харри Поттер”-ын Рон Уизлигийн дүрээр Бродвейн тайзнаа эргэн ирнэ

27/08/2026

G-Dragon олон жил хамт ажилласан багийн гишүүддээ тансаг орон сууц бэлэглэжээ

27/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.