Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ
Дуу хөгжим

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

Урлаг Урлаг08/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Рок хөгжмийн домог болсон дуучин Жоан Жетт нурууны гэмтлийн улмаас хагалгаанд орсон тул ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөж байсан хоёр тоглолтоо цуцалжээ.

Өдгөө 67 настай Жоан Жеттийн багийн мэдээлснээр тэрбээр саяхан гэмтэл авч, улмаар нугаламын яс хугарсан байна. Тиймээс эмч нарын зөвлөсний дагуу ортопедийн хагалгаанд оржээ.

Түүний багийн мэдэгдэлд Жетт одоо физик эмчилгээ хийлгэж, биеэ бүрэн сэргээхэд анхаарна гэжээ. Мөн тэрбээр шүтэн бишрэгчдээ гонсойлгосондоо харамсаж байгаа ч цаашдаа олон жилийн турш гайхалтай тоглолтуудаа үргэлжлүүлэн хийхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Жоан Жетт болон “The Blackhearts” хамтлаг өнгөрсөн сард 16 жилийн дараах анхны Их Британийн аялан тоглолтоо дуусгасан юм. Жоан Жетт нь “I Love Rock ’n Roll”, “Bad Reputation” зэрэг рок хөгжмийн алдартай хит дуугаараа дэлхий даяар танигдсан уран бүтээлч билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026
Дуу хөгжим Урлаг

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM 32 нас хүрлээ

12/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026

“Музейгээр аялахуй” өдөрлөгөөр хүүхдүүдэд өв соёлыг таниуллаа

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.