Дэлхий нийтээр байгаль орчны асуудлыг хэлэлцэх, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах гэж байна.
Монгол хүн бүр эх байгалиа хамгаалахад сэтгэл нэг буй энэ үед залуу уран бүтээлчид мөн өөр, өөрсдийн өнцгөөр нэгдэж байгаагаа илэрхийллээ.
“B” контемпорари арт галерей, “Алтай таван богд” өв хамгаалах сан, “Mxrningstar” хамтлагийн залуу уран бүтээлчид санаачлан анх удаа байгаль дахь амьд тоглолтыг нийтэд шууд дамжуулан хүргэх гэж байна.
Тэд Алтай таван богд уулын Ерөнхийлөгчийн овоо хэсэгт амьд тоглолт хийж, телевиз, сайт, өөрсдийн нийгмийн сүлжээгээ олон нийтэд хүргэх юм.
Энэ тоглолт нь байгальд олон хүний мөр үлдээхгүй, орчин үеийн технологийн дэвшлээр нийтэд хүрэхээрээ онцлог аж.

