Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг10/08/2026Шинэчлэгдсэн:10/08/2026Сэтгэгдэл байхгүй16 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.08.10-2026.08.16/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Гаргасан зарим шийдвэр тань бусдын ашиг сонирхолд нийцэхгүй байсан ч бүү эргэлз. Тэвчээргүй байдлаас болж хууль дүрэм зөрчих асуудал гаргахаас болгоомжил. Хамтрагч нартайгаа уулзаж, өөрт тохиолдсон зүйлийн талаар болон төлөвлөгөөнийхөө тухай илэн далангүй ярилцаж зөвлөгөө ав. Хэрвээ та хуулийн асуудалтай байгаа бол ямар үйл хөдлөл зөв болохыг ойлгуулж чадах мэргэжилтнээс зөвлөгөө авна. Бусдын муу ааш зан, сануулгыг ноцтой хүлээн авах хэрэггүй. Ажлын ачаалал гэнэт нэмэгдвэл бүү гайх. Хувь заяаны гэнэтийн сорилд бэлэн бай. Харилцааны чадвар сайн биш байснаас болж нөхцөл байдлыг тодорхойгүй болгох бололтой. Энэ үед илүү болгоомжтой байхад л болно. Өрсөлдөгч нарынхаа хийх алхмыг сайн тунгааж бодож байж төлөвлөгөө гаргаарай. Тусламж хэрэгтэй найздаа тусалбал түүний нөхцөл байдал дээрдэх болно. Зарим үед гэнэтийн төлөвлөгөө хөгжилтэй байдаг тул найз нараа хамтдаа хийх зүйлд уриал. Ингэснээрээ бие биеэ илүү их ойлгож, сайхан харилцаагаа авч үлдэж чадна. Хэрвээ аз жаргалтай байхыг хүсвэл ажил амьдрал хоёроо ялгаж, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бай. Долоо хоногийн сүүл рүү хувийн ур чадварын ачаар өөрийн боломжоо өргөсгөх болно. Хэдий их ажиллах шаардлагатай байгаа ч бие сэтгэлийн ачааллаа тайлах цаг зав гаргаж бай. Зөв амарч чадвал өрсөлдөөн болон хийхээс зугтдаг зүйл нь тийм ч давшгүй хэцүү биш болохыг мэдрэх болно. Мөн энэ үед танд үлгэр жишээ болдог ажил хэрэгч хүмүүсээс сайн суралц. Өөртөө итгэснээр та ирээдүйгээ сайжруулж чадна. Ойрын хугацаанд юу хийх вэ гэдгээ бодож, шийдвэр гаргах хэрэгтэй. Таны дотроо байнга хадгалж явдаг мэдрэмж, сэтгэл хөдлөл ойр дотнын хүмүүсээс илрэн гарах болно. Мөн таны хандлага хүн бүрд нөлөөлнө. Од эрхэс таны хайр дурлалыг гэрэлтүүлнэ. Сайхан харилцаа танд аз жаргалыг бэлэглэнэ. Хайр дурлалын эрэлд гарсан ганц бие хүмүүс болзоонд явахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс сайхан мэдээ дуулна.

ҮХЭР

Энэ долоо хоногт бизнесийн үйл ажиллагаа эхлүүлэхэд таатай байх болно. Бизнесийн уулзалт, ажил хэрэг амжилттай байна. Ажлын бүтээмж нэмэгдэнэ. Хийх ёстой ажлын төлөө гаргах хичээл зүтгэлийн үр дүн таатай байна. Бусдын сэтгэлийг ойлгох уян зөөлөн зан чанар илэрч байна. Ямар нэг хандивын арга хэмжээ, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд сайн дураараа ажиллахаас буцахгүй үе. Харин хууль эрх зүйн асуудал хувийн аюулгүй байдалд тань нөлөөлж магадгүй тул энэ чиглэлээр зөвлөгөө авах хэрэгтэй. Өнгөрсөн үеийн алдаа дутагдлаа засах арилгахад тохирох үе. Ажил хэргээ цэгцэлж янзлан, хэрэгцээгүй үйл ажиллагааг цаг алдалгүй зогсоо. Түншлэлийн хэлэлцээрт бүх нөхцөлийг хууль ёсны дагуу байлгахыг хичээх хэрэгтэй. Таны амьдралын урсгал хэвийн байхын тулд болж байгаа бүх зүйлд санаа тавихгүй байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү ирээдүйнхээ төлөө хэрэгтэй үйлийн ард гарах аз завшаан тохионо. Өөдрөг үзэлтэй байж, зарим үед хэт бодит байр сууринаас юманд хандахаа болих хэрэгтэй. Зөв өөрчлөлтийг хийхийн тулд хувийн харьцаагаа өөгүй болго. Элдэв маргаан сөргөлдөөнтэй байгаа бол ойрын хугацаанд шийдвэрлэх алхам хий. Гэхдээ амархан өөрчилж чадахгүй шийдвэр гаргахаасаа болгоомжил. Од эрхэс нөлөөлж сурах мэдэх хүсэл тань нэмэгдэх болно. Та ямар ч зүйлийг хийж бүтээхээсээ өмнө судалгаа шинжилгээ хийх нь зөв зүйтэй алхам байна. Таны мэдрэмж өндөр байна. Уран бүтээл туурвиж магадгүй учир бэлтгэлээ одооноос хий. Өөрийн оюун бодлоо сайн илэрхийлж сур. Бусдын алдаанаас өөрийн давуу тал болон дутагдлыг аль алиныг нь олж харах боломжтой. Од эрхэс таны бодит байдалд үндэслэсэн хүслийг биелүүлэх боломж өгч байгаа. Иймээс өөрийн дотоод сэтгэлийг сонсож, төлөвлөсөн зүйлээ зоригтой хийж гүйцэтгэ.

ИХЭР

Хамтын ажиллагаа үр ашигтай байж, итгэл найдвар тань сэргэх болно. Танд ажлын шинэ боломж гарч ирэх бөгөөд сонголт хийх шаардлага гарна. Маш завгүй байх тул хэт ядрахгүйн тулд өөрийгөө тайван байлгахыг хичээ. Өөрийн санаа бодолд итгэлтэй байх боловч үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэхийн тулд бусдыг сонсох хэрэгтэй гэдгийг сана. Багаар ажиллах нь амжилт гаргах боломж өгөх бөгөөд та хүн болгонтой ярилцаж, сонсох хэрэгтэй. Танилын хүрээ өргөсвөл богинохон хугацаанд ихийг амжуулах болно. Бизнесийн үйл ажиллагаа амжилттай байж таны орлого өснө. Харин ямар нэг том ажил эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэ. Ажлаа үр дүнтэй байлгах гэсэн хүсэл таны хандлагад эерэг нөлөө үзүүлэх болно. Гэнэт ирсэн мэдээ таныг баярлуулж магадгүй. Ажил хэрэгт үүсэх асуудлаас болоод дарга удирдлагуудтайгаа ярилцах шаардлага гарч ирнэ. Өөрийн зөн совиндоо хэт найдах үе биш. Мартахаасаа болгоомжилж чухал ажлаа сайн тэмдэглэж авахад гэмгүй. Долоо хоногийн сүүл рүү таны үнэ цэнэ өсөх болно. Хүч чадал, дур булаам байдал ихсэх тул бусдыг өөртөө татах болон харилцан ойлголцох чадвар нэмэгдэх болно. Ийм үед чухал зорилгодоо хүрэхийг хичээж чармайх хэрэгтэй. Зарим хүмүүс албан тушаал дэвшиж цалин хөлсөө нэмэгдүүлэх бололтой. Уран бүтээлч хүмүүсийн ажилд тохиромжтой цаг үе байх болно. Өөрийн үзэл бодлоо ил гаргахаас бүү ай. Харин та хэн нэгэнд хэлэх гэсэн зүйлээ бодож төлөвлөөгүй бол дуугүй байсан нь хамгийн зөв арга байна. Шинэ зүйл сонирхож байгаа хүмүүс дадлага туршлага олохын зэрэгцээ, мэдлэгээ өргөжүүлэх гайхалтай арга замыг олох болно. Төвөгтэй хүмүүстэй хамт байхгүйг хичээгээрэй. Хосууд дотнын харилцааны уур амьсгалыг нэмэгдүүлэхэд тохиромжтой нам гүм газрыг сонго. Хамтдаа төлөвлөсөн зарим зүйлд асуудал гарна. Аялах төлөвлөгөөнд бэрхшээл байх магадлалтай гэдгийг од эрхэс харуулах болно.

МЭЛХИЙ

Таныг шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэх байдалд оруулах үйл явдал болно. Хэдий өөдрөг бодолтой байсан ч зарим нэгэн уйтгартай зүйл болохыг од эрхэс сануулж байна. Та хэдийгээр нөхцөл байдлыг зөв үнэлж чадах ч шийдвэр гаргахдаа цаг алдах магадлалтай. Хэрвээ та ямар нэг ажил дааж авч, хугацаанд нь өгөхөөр амласан бол эхлэхээсээ өмнө нарийн хуваарь төлөвлөгөө гарга. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж оролдох хэрэггүй. Тийм ч их ач холбогдолгүй зүйл байвал тэр дор нь хариуг нь өг. Өөртөө итгэлтэй ажиллаж чадвал та хэрэгтэй мөнгөө олж чадахаар байна. Харилцаа холбоонд тань бага зэргийн саад гарч болзошгүй, гэхдээ та саруул ухаанаа ашиглаж тэвчээртэй байж чадвал энэ бүхэн хурдан цэгцэрч, учир нь олдоно. Бусдад хорон үг ашиглах, шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Өөрийн бие сэтгэл, оюун ухаанаа тайван байлгаж, бусдад элэгсэг хандахыг зөвлөж байна. Элдэв хүнтэй танилцахаас зайлсхий. Учир нь та бусдын таагүй нөлөөнд автах эсвэл буруу зөвлөгөөг дагах магадлал их байна. Долоо хоногийн сүүл рүү зарим асуудлын учрыг хурдан олно. Богино хугацаанд шийдвэр гаргах нь таны мэдлэг туршлагыг тэлнэ. Бүх зүйл таны туршлагаас хамаарч болох ч хэрхэн сонголт хийх нь бас аз сорих үйлдэл байна. Залуу хүмүүс өсөн дэвжихэд туслах боловсролын чанартаа хамгийн хянуур хандах хэрэгтэй. Нэр нөлөө бүхий хүмүүсээс суралцаж, туршлага судал. Мөнгө санхүүтэй холбоотой харилцаа сайн байна. Зарим төлбөр зардлынхаа учрыг олох нь амьдралын хэв маягт хэрэгтэй. Таны нөөцөлсөн эрч хүч багасах тул амарч ав. Найз нөхдөөс тань хамаарсан зардал гарна. Өөрийн дутагдлыг засаж, бусдыг хилэгнүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Таны ухаан зөвийг нь сэтгэдэг ч таны дотор байгаа зарим зан чанар үүнийг дарагдуулна. Үүнийг засах дадал, туршлага суухад цаг хугацаа хэрэгтэй.

АРСЛАН

Элдэв дэг журам төлөвлөгөөг өөрчлөх бололтой. Төрөл бүрийн үйл ажиллагаанд татагдан орох нь таны сэтгэл санаа татаж байгаа ч олон янзын хүмүүстэй харилцахад тийм ч амар байхгүй бололтой. Санамсаргүй будлиан эндүүрлээс болж ажил хэрэг саатаж магадгүй. Ажилтай хэрэгтэй холбоотой шинэ асуудал гэнэт гарч ирж болзошгүй. Аливаа ажлыг эхлэхийн өмнө сайн төлөвлөөрэй. Бодит үнэлэлт дүгнэлтэд тулгуурласан, зөв шийдвэр гаргахгүй бол ямар нэгэн асуудалтай нүүр тулж, хэцүү шийдвэр гаргах нөхцөл байдалд орж болно. Төсөөлөл болон уран сэтгэмж нэмэгдэнэ. Аль ч хэлбэрээр уран бүтээл туурвидаг хүмүүс өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлэх байдал оргилдоо хүрнэ. Өөрийн сонирхлыг даган шинэ зүйл туршиж үз. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Хиймэл дүр гаргах шаардлагагүй. Өндөр ачаалалтай ажил таны амьдралын хэмнэлд тохирохгүй учир эрүүл мэндээ хамгаалах өөрчлөлт хий. Романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно. Болзоонд явах хүмүүс сэтгэл хангалуун байх болно. Долоо хоногийн сүүл рүү зарим нөхцөл байдал амархан мэт санагдах боловч амин чухал хэлэлцээр хийж байж ч мэдэх юм. Асуудлаа шийдвэрлэсэн хүмүүс сэтгэл ханамжтай байдал мэдэрнэ. Дотоод сэтгэл хөдлөл, нууц мэдрэмжээ ил ярих гэхээр асуудалтай тулгардаг бол илүү нээлттэйгээр сэтгэлээ илэрхийл. Од эрхэс танд мэдрэмтгий байдлаа задруулах боломжийг өгч байна. Од эрхэс таны итгэл үнэмшилд нөлөөлөх болно. Энэ нөлөөгөөр та өөрийн амьдралын зорилгоо дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Яг юуг хүсэж, тэмүүлж байгаагаа дотоод ухамсартаа тодорхойл. Ажлын нөхцөл байдал, аливаа үйл ажиллагааны сайн сайхан байдалд эерэг өөрчлөлт гарч байна. Бясалгал, иогоор хичээллэх нь танд үр ашигтай байх тул сонирхож үзээрэй.

ОХИН

Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, таагүй зүйл бодох нь хүссэн үр дүндээ хүрэхэд саад болох бололтой. Аливаа саад тотгор таагүй байдал тохиолдсон ч хэтийн төлөвлөгөөтэй ажилла. Та ямар нэг чухал зүйлээ мартаж болзошгүй тул аль болох сайн бичиж тэмдэглэ. Ажлын газрын санал зөрөлдөөн эсвэл нэг хэвийн байдал таны сэтгэлийн түгшүүр, зовнилыг ихэсгэх болно. Их мөнгө үрэхийг хүсэхгүй ч эд материалын шаардлага таны санааг зовоож, асуудал үүсгэж мэдэх юм. Замбараагүй байдал төөрөгдөл авчирч, будлиулж мэдэх тул аливаа санхүүтэй холбоотой чухал шийдвэр гаргах хэрэггүй. Харилцаа холбоо тогтоох, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй. Энэ бүгд удахгүй шийдэгдэх болно. Ямар ч нөхцөл байдал үүссэн бүгдийг зохицуулж, өөрийн хяналтад оруулдаг чадвар тань гайхалтай үр дүнтэй байна. Долоо хоногийн сүүл рүү ч таны эрч хүч, өрсөлдөх чадвар доогуур байна. Эрүүл мэндээ хамгаалж эрх мэдэлтэй эсвэл үл бүтэх хүмүүстэй харьцахдаа юу хийх хэрэгтэйг зөнгөөрөө мэдэр. Албан тушаалтай хүмүүстэй харьцахаас болж өгвөл хол бай. Од эрхсийн нөлөөгөөр таны орлого нэмэгдэх боломж гарч ирэх боловч та олсныхоо хирээр үрж мэднэ. Хувийн хэрэгцээ, мэргэжлийн шаардлага хурцадмал байдал үүсгэж эхэлнэ. Үүнээс болж та хүсэл зорилгоо тэнцүүлэх ямар хэцүүг ойлгож мэдэрнэ. Гэр бүлээрээ хамт байхын тулд гадуур алхах, кино үзэх зэргээр алжаалаа тайлахыг зөвлөж байна. Мөн олны хөлийн газар очиж, спортын тоглолт үзэх нь танд сайхан амралт болно. Танд олон хүний энергийг мэдрэх сайхан байх болно. Найз нөхдийн нөлөөгөөр өөрийн ачааллаас бага ч гэсэн салахыг хичээгээрэй. Айдсаа даван туулж, өөрийн ур чадвартаа бүү эргэлз. Ойр дотнынхонтойгоо хамт байж, тэдэндээ шаардлагатай бол туслах хэрэгтэй. Гэр орноо тохижуулах зорилго, төлөвлөгөө гарга. Таны мэдрэмжтэй бүтээлч зан үүнд туслах болно.

ЖИНЛҮҮР

Од эрхсийн нөлөө сонирхолтой үе ирж буйг илтгэж байна. Таагүй мэдээ сонссон ч хийж буй ажлаа цаг тухайд нь гүйцэтгэ. Гэнэтийн шийдвэр гаргах магадлалтай. Ямар нэгэн ашигтай өөрчлөлтийг тайван хүлээж аваарай. Онцгой санал таны амьдралд сайн зүйл авч ирэх боломжтой байна. Бизнесийн асуудлаа бүх баримт материалыг нарийвчлан шалгаж чадвал шийдвэрлэх боломжтой. Нөхцөл байдлыг шийдвэрлэх өөр арга замуудыг хай. Зөрчилтэй талтай ойлголцох нь хэцүү байж болох ч та санал зөрөлдөөнийг гол учгийг олно. Хэрэв шинэ ажил эхлэх бол өөрийн хэрэгтэй гэсэн бэлтгэлээ сайн ханга. Өөрчлөлт хийснээр ажлын бүтээмж эрс сайжирна. Шинэ санаа олох гэж их эрч хүч зарцуулах боловч үр дүнтэй байна. Янз бүрийн ажилд идэвхтэй оролцох хүсэл амбиц ихтэй хүмүүст байна. Гэхдээ ажил хэргийн идэвхтэй харилцаанд од эрхсийн хөдөлгөөн сайнгүй нөлөөлөх тул биеэ барьж, хянамгай тайван арга барилтай байхыг анхааруулж байна. Долоо хоногийн сүүл рүү ажлын байран дахь түгшүүртэй байдал таныг мэдрэлийн ядаргаанд оруулж болзошгүй. Зөн совин, дотоод мэдрэмжээ ашиглан өөрийн эргэн тойронд байгаа жижиг зүйлээс эрч хүч олж авч болно. Хүнд хэцүү шалгуурыг хянахын тулд бусадтай эелдэг харилцаатай байх нь хамгийн зөв зам юм. Хэрэв та бүх зүйлсийг эергээр бодож хүчирхэг байж чадвал гарч ирсэн айдсууд бага багаар алга болно. Хүчгүй, сул дорой мэт байвал танд хүсээгүй зүйлс тохиолдон уйтгар гуниг бий болно. Бүх зүйлсийг жижиг гэж бодолгүй анхаарлаа хандуулах нь зүйтэй. Эрүүл мэндээ бүх талаар анхаар. Таны зөн билэг их байгаа тул асуудалтай санагдаж буй зүйлийг сайн нягталж харахад гэмгүй. Хосууд өөрсдийн харилцаанд дэвшилт гаргах өөрчлөлтийг хий. Аливаа өөрчлөлт таны гэр бүлийн амьдралд эергээр нөлөөлөх тул сонголт хийхээс бүү ай.

ХИЛЭНЦ

Ажилдаа эрч хүчээ тэнцвэртэй зарцуулах нь хамгийн чухал үе. Од эрхсээс таатай хандлага ирнэ. Ажил хэргийн харилцаа холбоо гайхалтай амжилттай байх болно. Эрч хүч өндөр байна. Бизнесийн ажил хэрэг амжилттай явагдах тул ямар нэгэн асуудал таныг зовоохгүй. Өмнө нь бэрхшээлтэй байсан харилцааг сайжруулах үйл ажиллагаа хийх шаардлагатай болно. Харин олон хүн цугласан газар явахдаа болгоомжтой байгаарай. Холын аян замд гарах гэж байгаа бол түр хойшлуул. Таны ар талд бат зогсож байгаа хүмүүсийн тус нэмрийг мэдрэх болно. Энэ нь танд хөрөнгө мөнгөнөөс чухал зүйл байна. Сайхан харилцаагаа хадгалж үлдэхийн тулд чухал зүйлдээ анхаарлаа хандуулахыг хичээ. Урлагийн хүмүүсийн төсөөлөл сэтгэмж ихсэх болно. Дуртай зүйлээ хийхэд зориулах цаг хугацаа таныг аз жаргалтай болгож, тайвшралыг өгнө. Гэхдээ хүсэл сонирхол чухал ч гэлээ эхэлснээ дуусгахын тулд шургуу хичээх хэрэгтэй байж болох юм. Зарим үед учир битүүлэг байдал, далд явуулга сонирхлыг тань татах болно. Долоо хоногийн сүүл рүү чухал ажлаа яаралтай дуусган ойр дотнын хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг гарга. Найз нөхөдтэйгөө муудсан бол маргаанаа дуусгахыг хичээ. Гэхдээ заавал буруутан болох албагүй. Гэр орондоо ая тухтай байхыг та хүсэх болно. Хайртай хүмүүстээ урам зориг өгч баярлуул. Хүсэл мөрөөдлөө хэвээр үлдээ. Учир нь энэ зүйл хожим нь бодитоор биелэх зүйлийг зөгнөдөг. Сэтгэлийн тайтгарлыг та мэдрэх болно. Хайр дурлалдаа умбасан нэгэн бол сайхан орчныг бүрдүүлэх алхам хий. Энэ үед ойрын зорилго амархан шийдэгдэх учраас өөрийгөө бага зэрэг сориод үз. Танд гэнэт ирэх мэдээ нь нэлээд төвөгтэй байдалд оруулах хэдий ч үүнээс цэвэрхэн мултарч чадна.

НУМ

Ажил хэрэгтэй холбоотой асуудал дээр мэргэжлийн хувьд өсөн дэвжих бүхий л боломжийг ашиглахад тааламжтай байна. Ашиг орлого олох, бодож төлөвлөсөн үйл хэргээ бүтээх гэнэтийн сайн мэдээ сонсох бололтой. Таны бүтээлч байдал өснө. Өөрийн давуу талыг мэдэж байгаа хэдий ч нөөц бололцоогоо зөв тодорхойл. Одоогийн хир чадлынхаа хэмжээг сайн тооцоолж байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Чухал төлөвлөгөө болон тохиролцоогоо дахиж үзэж, сайн боловсруул. Өөрийн ур чадвараа төсөл төлөвлөгөөндөө ашигласан эсэхээ шалга. Нийгмийн үйл ажиллагааг зохион байгуулах бол их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Олны дунд өрнөх үйл явдалд оролцохдоо өөртөө итгэлтэй байх нь үр дүнтэй. Амьдралын бодит үнэнд нийцэх үг хэлэх нь тэрхүү өөртөө итгэлтэй байдлаа олж авахад туслах болно. Хамт ажиллагсадтайгаа маргалдсан бол нүүр нүүрээ харж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэх хэрэгтэй. Бусдад мэдрэмжтэй ханд. Тэгвэл та хүмүүсийг өөрийн талд татаж чадна. Онцгой санагдсан хэн нэгэнд дотоод сэтгэлээ нээхийг хүснэ. Сэтгэл зүйн тулгаралтад бэлэн бай. Харилцагчийн дэмжлэг багатай бөгөөд хүнд сурталтай ажил хэрэг таны бизнест төвөгтэй байдал үүсгэнэ. Одоогоор ажил хэрэг муу байдалтай харагдсан гэсэн эцсийн үр дүн санаснаас хавьгүй дээр гарах боломжтой. Долоо хоногийн сүүл рүү өөрчлөлт хийх гэсэн хүсэл таныг төлөвлөгөөг нурааж мэднэ. Сонор сэрэмжтэй байж, ялихгүй зүйлд цаг зав, эрч хүчээ үрэх хэрэггүй. Эд хөрөнгөөс болж хэн нэгэнтэй маргаан өрнүүлэхэд бэлэн байх бололтой. Бусад хүмүүсийн бүдүүлэг байдлаас хэвийн байдлаа хамгаалахын тулд тэсвэр тэвчээр их хэрэгтэй болно. Хайртай хүндээ санаа тавьж байгаа бол сайн ярилцаж, сэтгэгдлээ хуваалц. Ойр дотнын хүмүүстэйгээ холбоо тогтооход маш тохиромжтой цаг юм. Хэрэв та гэр бүлийнхэнтэйгээ асуудалтай байгаа бол уулзалт зохион байгуулж асуудлаа тэр дор нь зохицуулах хэрэгтэй. Уран бүтээлч хандлага таныг өвөрмөц ертөнц, хүсэл мөрөөдлийн далайд аялуулж мэднэ. Романтик харилцаа таны эрч хүчийг шалгах гэж байна. Хэн нэгэнтэй уулзсан уулзалт тань онцгой болон хувирах боломж байна. Гэр бүл найз нөхөд хамгийн чухал хэдий ч өөртөө бага ч гэсэн цаг гаргахыг зөвлөж байна. Зарим хүмүүст удаан эмчлээгүй байсан өвчнөө эмчлэх боломж тохионо. Өөртөө багахан ч болтугай анхаарал тавь. Эрүүл хоол хүнс хэрэглэж, амар тайван орчныг өөртөө бүрдүүл.

МАТАР

Од эрхэс худал хуурмагаас болгоомжлохыг зөвлөж байна. Бусдын арга зальд автвал чухал мэдээллээ алдаж мэдэх юм. Бүх зүйлийг хуулийн дагуу явуулах гэж оролд. Худалдан авах үйл ажиллагаа саадтай учирч магадгүй. Өдөр тутмын хэрэглээний жагсаалтаа өөрчлөхгүй бол бэрхшээлтэй тулгарна. Од эрхэс танд одоохондоо шинэ ажил хайх түншээ солихыг зөвлөхгүй байна. Аливаа үйлдлээ хязгаарт нь хүрэхээс өмнө хаана зогсоохоо мэдэр. Өөрийн тогтсон амьдралын хэв маягаа өөрчлөхийг маш ихээр хүсэх бөгөөд ямар нэг хариуцлага өндөртэй зүйл хийхийг хүснэ. Санхүүгийн хомсдлоо арилгах нь хэрэгтэй ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй бол харин хайртай хүмүүсийн тань зүрх сэтгэл алс одож магадгүй. Хамтдаа амрах төлөвлөгөө боловсруул. Өөрсдийнхөө мөрөөдлийн тухай илэн далангүй ярилц. Бусдад төрүүлэх сэтгэгдэлдээ тэгтэл санаа зоволтгүй бөгөөд хэрэгтэй үедээ сэтгэл татам байдлаараа хүмүүсийг татаж болно. Өөрийн байр суурийг зоригтой илэрхийл. Бусдад үнэнч шударгаар хандвал таныг үнэлэх болно. Долоо хоногийн сүүл рүү цаг зав гарвал хамт олонтойгоо сайхан ярилцаж, эргэн тойронд тархаад байгаа энд тэндхийн сонин сонсож ав. Гэхдээ нөхөрсөг байхаас гадна ганцаараа байх цаг гаргахыг хичээ. Ингэснээр энгийн амьдралыг зөвөөр ойлгох болно. Аливаа зүйлсийг хялбар байлгах хэрэгтэйг сана. Өөрийн мэдэрч байгаа сэтгэлийн хөөрөл баяслаа дотроо хадгал. Хир чадлаасаа хэтэрсэн зүйлийг бусдад амлаж болохгүй. Аливааг хэтрүүлэн ярих, чухал зүйлийг анзаараагүй өнгөрөх зэрэг алдаа гаргахаас зайлсхий. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Гэр бүлийн дотоод асуудалтай нүүр тулгарна. Гэр бүлийн харилцаа хэцүү байх ч ижил тэнцүү байдлыг эрхэмлэ. Завгүй байх тул чөлөөт цагаараа сайн амарч бай. Эрч хүчээ сайн төвлөрүүл. Бие махбод болон оюун ухаанаа идэвхтэй байлгаснаар амжилтад саад болдог зүйлээс хол байна.

ХУМХ

Удирдлагын зүгээс таны зөвлөгөөг авахыг хүсэх бөгөөд танд өөрийн ур чадвараа харуулах боломж өгнө. Урт хугацааны төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар таны ажилд сайнаар нөлөөлөх бөгөөд өөрийн хүсэж байгааг бусдад зөвөөр ойлгуул. Таны урам зориг болоод холч ухаан бусад хүмүүст урам зориг өгөх болно. Төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил нэлээд хурдан хэмнэлтэй явагдах болно. Хөнгөн, хуумгай алхам хийхгүй байхын зэрэгцээ аливаа зүйлд бүтээлчээр хандаж чадвал олон боломж нээгдэх болно. Бусдаас тусламж авахад алдах зүйлгүй байсан ч таны итгэлийг хөсөрдүүлэхгүй гэх баталгаа байхгүйг ч бас санаарай. Сэтгэлийн хөдлөлөө хяна. Бусдад хэт их бүү итгэ. Элдэв цуу үгнээс болж айх хэрэггүй. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Зарим уулзалтаа хойшлуулах хэрэгтэй бол бүү эргэлз. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл их байх тул мэдрэмтгий байдлаа дотроо сайн барь. Сэтгэлийн түгшүүрээ итгэж болох хүнтэйгээ л хуваалцаж дотроо онгойлго. Тодорхой бус асуудал дээр ямар нэгэн шийдвэр гаргахаа хойшлуулах нь хамгийн зөв сонголт юм. Боломжтой бол сэтгэл санааг таагүй болгодог хүмүүсээс хол бай. Ажил амьдралын асуудлаа холихоос болгоомжил. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Үр хүүхдийнхээ хүмүүжилд сайн анхаар. Эргэн тойронд өрнөх үйл явдалд хэт автах хэрэггүй. Аль болох нам гүм тайван орчин танд хэрэг болно. Зарим хүрсэн үр дүндээ шүүмжлэлтэй хандах боловч цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэл. Бие махбодын эрүүл мэнд болон оюун санааны бүтээлч байдал хослох нь хэрэгтэй шинэ эхлэлийг тавихад хамгийн их хэрэг болно.

ЗАГАС

Харилцааны талаар бусдаас зөвлөгөө авахыг хүсэх байх. Хэлэх үгээ сайтар бодоорой. Таны хүсэл сонирхол илүү олон зүйл сурч мэдэхийн илэрхийлэл болж байна. Цаашид мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нэмэр болох арга зам олох болно. Хэрэгцээтэй сургалт дамжаа судлахад тохиромжтой үе. Хууль болон санхүүтэй холбоотой ажил их байна. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах бол олны нүдэн дээр алдаа дутагдлаа харуулахгүй байхыг хичээ. Зарим үйлдэл хүсээгүй хүнд чинь таагүй мэдээ болж очно. Биеэ барьж чадахгүй зохисгүй үйлдэл хийвэл түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх чадвартай байх хэрэгтэй. Хууран мэхлэлт эсвэл сэтгэл гонсойх уулзалтууд болох магадлалтай. Гэнэтийн тооцоолоогүй зарлагууд өрхийн төсвийг хүндрүүлнэ. Өөрийгөө бүү шүүмжил. Энэ нь юуг ч өөрчлөхгүй. Өөдрөг байхыг хичээ. Энэ үе бол өөрийнхөө талаар илүү их мэдэж авахад хамгийн тохиромжтой үе бөгөөд энэ нь таныг зөв сонголт хийхэд туслах болно. Өөрийн мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл одооноос эхэлж зорилгоо тодорхойл. Энэ үед сонирхолтой хүмүүстэй нэгдэх нь сайхан санагдана. Таатай харилцаатай хүмүүстээ буруу сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа бол итгэлцэл хамгийн чухал гэдгийг сана. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэнддээ анхаарал хандуул. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө мөнгө хайрлах хэрэггүй. Хэрвээ одоо л зарцуулж чадвал та ирээдүйд илүү их мөнгө зарцуулах шаардлагагүй болно. Хүлээлтээ хэт өндөрт тавилгүй зүгээр л илүү их мөнгө олохоо бод. Гэхдээ чухал ажилд өөрийнхөө хяналтыг алдалгүй байхын тулд үйл явдлаас холдож болохгүй. Таны хамгийн ойр дотнын хүмүүс ямар ч үйл ажиллагаанд идэвхтэй байгааг мэдрэх болно. Хайртай хүнтэйгээ хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхээр шийд. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь хамгийн зөв сонголт байх бөгөөд зарим үед өөрийн сэтгэл хөдлөлөө хүссэнээрээ илэрхийлж болно. Мөн театрт очин, шинэ кино үзэж цагийг таатай өнгөрүүлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс ч өөрийгөө олон төрлийн сонирхолтой хүмүүс тойрч байгааг мэдэж, шинэ зүйлийг сурах болно. Гэхдээ эрч хүч тань олон хэрэггүй зүйлс рүү сарниж мэдэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

03/08/2026
Зурхай Урлаг

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026

Монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо эхэллээ

10/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнд 200 гаруй үзмэр эд зүйлсийг толилуулж байна

10/08/2026

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.