Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ
Археологи

Нил мөрний орчмоос эртний булшнуудыг илрүүлжээ

Урлаг Урлаг10/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Египетийн археологичдын баг Дакахия мужийн Ком эль-Хилган дэх олон  мянган жилийн тэртээх маш том хэмжээтэй булшны цогцолборыг илрүүлснээр Угсаа залгамжлалаас өмнөх үеэс Грек-Ромын эрин хүртэлх түүхийн жимийг тодруулжээ.

Гол олдворуудын дотор Бутогийн I ба II үед (манай эриний өмнөх IV мянган жилийн өмнөх) хамаарах гараар урласан шаазан сав, далайн хясааг агуулсан энгийн зууван хэлбэрийн булшнууд байна.

Мөн II Завсрын үе болон Шинэ хаант улсын үед хамаарах шавар тоосгон байшин, үрийн агуулах, зуух, тулга зэрэг өдөр тутмын амьдралын эд зүйлс олдсон байна.

Булшны цогцолборт Дунд хаант улсын үеэс түгээмэл болсон долгиолсон хээ бүхий ханаар хүрээлэгдсэн балгасыг ч мөн олжээ. Шинэ хаант улсын эхэн үед холбогдох хэд хэдэн булшийг илрүүлсэн нь Хиксосын үед суурин иргэншил байсныг баталж байна. Мастаба буюу пирамидын суурь хэлбэртэй овоолсон чулуу бунхан бүхий булшнуудад үнэт эдлэл, сахиус, хүрэл зэвсэг, шаазан эдлэл зэрэг эдлэлүүд байв. Харин шавар тоосгон булшнуудад шаазан сав, хүрэл багаж хэрэгсэл болон том барилгын туурь байв.

Птолемаикийн үеийн хэд хэдэн энгийн булшны нүхийг археологичид илрүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь авс болгон дахин ашигласан хоёр амфора буюу урт хүзүүтэй вааран сав дотор тавьсан хүүхдийн булш байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.