Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”
Дуу хөгжим

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

Урлаг Урлаг10/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“KHARKHORUM visual art & music festival” төслийн багийнхан өнөөдөр /2026.08.10/ хэвлэлийн хурал хийлээ. Өдгөө дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус төслийн хүрээнд хиртэлт буюу цаг хугацааны солбилцол, сүнс буюу дотоод ертөнц зэрэг агуулгын хүрээнд гурван бүлэг хийж, гурван жил завсарласан. Харин энэ жил үндэсний бахархалыг сэргээх, олон улсын түвшинд гарах зорилготойгоор ажиллаж буйг тодотгов.

Энэ жилийн онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм. Уран бүтээлч бүрт зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй дүрслэгдэж, үзэгчид тоглолтыг зөвхөн сонсох бус, орчинд нь бүрэн автан мэдрэх боломжтой байна. Мөн дуугаралтын хувьд Cinematic Orchestral системийг ашигласнаар хөгжмийн орон зайн мэдрэмж, бүтээл бүрийн сэтгэл хөдлөлийг илүү бодитоор хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр амьд хөгжмийн тоглолт, дижитал дүрслэл, орон зайн дуугаралт нэгэн зэрэг хослуулах юм.

Тус фестиваль наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолт нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн цоо шинэ урлаг болох visual art буюу таван мэдрэхүйн урлагийн хөгжлийг гайхуулах хөгжмийн үдэшлэг юм. Энэ жил TIME буюу Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн цаг хугацаагаар аялуулахаар төлөвлөжээ.

Мөн COP17 хурал Монгол Улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан “Нэг тасалбар -Нэг мод -Нэг өв” санаачилгыг эхлүүлсэн байна. Санаачилгын хүрээнд Хархорум төгөл бүтээх аж.

Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн арга хэмжээ зохион байгуулахөөр төлөвлөсөн байна. Үүний нэг болох бүтээлч соёл, түүх, худалдаа наймааг агуулсан Bazaar төсөл маргааш буюу наймдугаар сарын 11-нд эхэлнэ. Уг арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы дэргэд 10 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр өөр агуулгатай байх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Mxrningstar” хамтлаг Алтай таван богдоос тоглолтоо цахимаар хийнэ

09/08/2026
Дуу хөгжим Урлаг

Рок дуучин Жоан Жетт гэмтлийн улмаас хагалгаанд орж, тоглолтуудаа цуцалжээ

08/08/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026

Монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо эхэллээ

10/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнд 200 гаруй үзмэр эд зүйлсийг толилуулж байна

10/08/2026

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.