Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ
Кино

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

Урлаг Урлаг01/09/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Zendaya Maree Stoermer Coleman буюу дэлхий даяар Зендая (Zendaya) хэмээн танигдсан жүжигчин, дуучин, продюсер, загварын бэлгэ тэмдэг өнөөдөр Холливуудын хамгийн нэр хүндтэй залуу уран бүтээлчдийн нэг болжээ. Тэрбээр хүүхэд байхдаа телевизийн ертөнцөд хөл тавьж, өсвөр насандаа “Дисней”-н сувгийн од болсон бол хожим нь “Euphoria”, “Spider-Man”, “Dune”, “The Greatest Showman”, “Challengers”, “The Drama”, “The Odyssey” зэрэг бүтээлүүдээр дамжуулан өөрийн жүжигчний цар хүрээг эрс тэлсэн юм.

Тэрбээр өнөөдөр 30 нас хүрлээ.

Зендая 1996 оны есдүгээр сарын 1-нд АНУ-ын Калифорни мужийн Окленд хотод төржээ. Багаасаа тайзны урлаг, бүжигт сонирхолтой байсан тэрбээр бага насандаа бүжгийн сургалтад хамрагдаж, театрын орчинд ажиллаж эхэлсэн нь хожмын уран бүтээлийнх нь суурь болсон байна.

Түүний карьерын томоохон эргэлт 2010 онд “Shake It Up” телевизийн цувралд Рокки Блюгийн дүрийг бүтээснээр ирсэн юм. Тухайн үед дөнгөж өсвөр насны байсан Зендая тус цувралаар дамжуулан дэлхийн олон орны үзэгчдэд танигдаж, залуу үеийнхний дунд маш хурдан алдартай болжээ.

Дараа нь тэрбээр “K.C. Undercover” цувралд гол дүр бүтээхийн зэрэгцээ продюсероор ажилласан нь зөвхөн жүжигчин бус, уран бүтээлийн шийдвэр гаргалтад оролцдог уран бүтээлч болох эхлэлийг тавьсан юм.

Зендая мөн хөгжимд хүч сорьж, 2013 онд өөрийн нэрээр нэрлэгдсэн анхны студийн цомгоо гаргасан. Түүний “Replay” дуу олон улсын хөгжмийн чартуудад амжилт үзүүлж байв.

Зендая 2017 онд “Marvel”-ийн “Spider-Man: Homecoming” кинонд Мишель “Эм-Жэй” Жонсын дүрд тоглосноор кино урлагийн томоохон ертөнцөд орж ирсэн юм. Тэрбээр дараагийн “Spider-Man: Far From Home” болон “Spider-Man: No Way Home” кинонуудад уг дүрээ үргэлжлүүлэн бүтээж, Холливуудын олны танил залуу жүжигчдийн нэг болсон.

Үүний зэрэгцээ тэрбээр зөвхөн өсвөр насны үзэгчдэд зориулсан бүтээлээс татгалзаж, илүү хүнд, драмын дүрүүдийг сонгох болсон нь түүний карьерын дараагийн чухал үе байлаа.

2019 онд Зендая HBO-ийн “Euphoria” цувралд Рү Беннеттийн дүрийг бүтээж эхэлсэн нь түүний карьерын хамгийн том эргэлтийн нэг болсон юм.

Мансууруулах бодисын донтолт, гэр бүлийн харилцаа, хайр дурлал, сэтгэлзүйн хямрал зэрэг хүнд сэдвүүдийг хөндсөн уг цувралд Зендая өсвөр насны охины дотоод тэмцлийг маш хүчтэй дүрсэлсэн юм.

Түүний тоглолт шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, 2020 онд Драмын цувралын шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд анхны “Emmy”-гийн шагналаа хүртсэн. 2022 онд уг төрөлд дахин ялалт байгуулснаар тэрбээр энэ шагналыг хоёр удаа хүртсэн хамгийн залуу жүжигчин бөгөөд уг төрөлд хоёр удаа түрүүлсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин болсон байна.

Зендая “Euphoria”-д зөвхөн жүжигчин төдийгүй гүйцэтгэх продюсероор ажиллаж, цувралын уран бүтээлийн үйл явцад илүү өргөн хүрээнд оролцсон юм.

Зендая 2021 онд Дени Вильнёвын найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune” кинонд Чанигийн дүрийг бүтээв. Хэдийгээр эхний кинонд түүний дэлгэцийн хугацаа харьцангуй бага байсан ч дүр нь киноны үргэлжлэлд илүү чухал байр суурь эзэлсэн.

2024 онд гарсан “Dune: Part Two” кинонд Зендая гол дүрийн нэг болж, жүжигчний ур чадвараа илүү өргөн хүрээнд харуулсан юм. Тус кино “Оскар”-ын олон төрөлд нэр дэвшиж, тэр дундаа шилдэг кино, зураг авалт, дуу, визуал эффект зэрэг төрөлд нэр дэвшсэн.

2024 онд Зендая “Challengers” кинонд теннисний дасгалжуулагч, экс мэргэжлийн теннисчин Таши Дунканы дүрд тоглосон нь түүний карьерын бас нэгэн чухал алхам болсон.

Энэ бүтээлээр тэрбээр өмнөх залуу насны дүрүүдээсээ эрс ялгаатай, илүү нас бие гүйцсэн, төвөгтэй харилцаа бүхий эмэгтэйн дүрийг бүтээсэн юм. Кинонд Майк Файст, Жош О’Коннор нар мөн тоглосон бөгөөд Зендая уг төслийн продюсеруудын нэгээр ажилласан байна.

Зендая жүжигчний карьераас гадна орчин үеийн загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон. Тэрбээр улаан хивсний ёслол бүр дээр өөр өөр хэв маяг, дизайнерын бүтээлээр гарч ирдэг бөгөөд түүний хувцаслалт олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг тогтмол татдаг.

Түүний стилист Ло Роучтай хамтран бүтээдэг улаан хивсний төрхүүд нь заримдаа тухайн кино, дүрийнх нь санаатай уялдсан байдаг. Ийнхүү Зендая зөвхөн жүжигчин төдийгүй загвар, поп соёлын нөлөө бүхий нэр болсон юм.

Өнөөдөр Зендая бол нэг салбарт хязгаарлагдахгүй, жүжигчин, продюсер, дуучин, загварын ертөнцийн нөлөө бүхий уран бүтээлч болсон юм. 2026 оны байдлаар Зендая “Emmy” шагналд зургаан удаа нэр дэвсэнээс хоёр удаа ялагч болж, залуу жүжигчин хэрхэн аажмаар  олон талт уран бүтээлч болж болохыг харуулсан шинэ үеийн Холливуудын төлөөлөл болж чаджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Кино Урлаг

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.