Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий
Өв соёл

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

Урлаг Урлаг14/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын ойролцоо орших 36 ханатай монгол гэр нь 28.81 метрийн диаметртэй, 2018 онд гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн том монгол гэр хэмээн бүртгэгджээ.

Гэрийн өндөр 14 метр, 11.4 метрийн урт уньтай, 1000 м² талбайтай бөгөөд нэг дор 500 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай юм. Эл бүтээлийг “Сэлэнгэ” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногийн дотор барьж босгосон байна.

Нийт 1800 метр эсгийгээр бүрсэн гэр нь уламжлалт монгол гэрийн хийцийг хадгалж, дөрвөн баганатай баригдсан нь инженерийн өвөрмөц шийдэл аж. Гэрийг өвөрмонголчуудын хөрөнгө оруулалтаар барьжээ. Хил орчмын аялал жуулчлалын хүрээнд говьд зочилж буй жуулчдыг хүлээн авч байрлуулах, баярын хүлээн авалт хийх зэргээр ашиглах юм. Ханги боомт нь Сайншандаас 280 орчим км зайтай.

Ханги руу Зүүнбаянгийн төмөр зам чиглэлийн дагуу очдог бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт Ханги чиглэсэн авто зам ашиглалтад ороод байгаа юм.Гэрийн ойролцоо говийн баян бүрд болсон нуур тойром, улиас хайлаас бүхий төгөл бий. Төмөр зам, авто замын ойролцоо энэхүү гэрийг барьснаар цаашдаа говьд аялал жуулчлалыг татах боломжийг бий болгоно хэмээн хөрөнгө оруулагчид тооцжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

19/10/2026

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.