Их Британийн хамгийн том албан ёсны “Harry Potter” дэлгүүр Лондон хотын алдарт Оксфорд гудамжинд энэ оны арваннэгдүгээр сарын 4-нд үүдээ нээхээр болжээ.
“Warner Bros.”-ийн эзэмшдэг тус дэлгүүр нь хоёр давхар, 21,000 квадрат фут буюу ойролцоогоор 1,950 м² талбайтай байх бөгөөд Лондонгийн Оксфорд гудамжны 134–140 тоот, “The Ribbon” цогцолборт байрлана.
Дэлгүүрийн дотоод заслыг “Harry Potter”-ын ертөнцөд аялах мэт сэтгэгдэл төрүүлэхээр тохижуулж, ном болон кинонд гардаг алдартай газруудын хэв маягийг шингээх аж. Мөн зочдод зориулсан зураг авах тусгай хэсгүүд, интерактив үзүүлэн, зөвхөн тус дэлгүүрт худалдаалагдах онцгой бараа бүтээгдэхүүн байх юм.
Түүнчлэн хоёр давхар дэлгүүрийг “Diagon Alley”-гийн уур амьсгалаас санаа авч тохижуулах бөгөөд дэлгүүрт худалдаалах шидтэний дээл, чемодан, дэвтэр зэрэг бүтээгдэхүүнийг өөрийн нэрээр захиалах боломжтой аж. Мөн шинэ дэлгүүрт зөвхөн Оксфорд гудамжны салбарт зориулсан хоол, ундааны хэсэг ажиллаж, “Butterbeer”-ийг ч амтлах боломжтой аж.

