Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ
Кино

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

Урлаг Урлаг14/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, тэсвэр хатуужил, зоригтой сонголтуудаараа олон жилийн турш кино урлагт өөрийн гэсэн байр суурийг бий болгосон Холливудын нэр хүндтэй жүжигчдийн нэг Халли Берри өнөөдөр 60 нас хүрч байна. Тэрбээр “Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн билээ.

Халли Мария Берри 1966 оны наймдугаар сарын 14-нд АНУ-ын Охайо мужийн Кливленд хотод төржээ. Түүний ээж Жудит Хокинс нь сувилагч, аав Жером Хокинс нь эмнэлгийн ажилтан байсан бөгөөд гэр бүл нь дундаж амьдралтай байв.

Халли Берри багаасаа олны өмнө гарах сонирхолтой байсан бөгөөд ахлах сургуулиасаа гоо сайхны тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Тэрбээр өсвөр насандаа “Miss Teen All American” тэмцээнд түрүүлж, улмаар “Miss Ohio” цолыг хүртсэн байна. Мөн “Miss USA” тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэлсэн нь түүнийг олон нийтэд анхлан танигдахад нөлөөлжээ.

Гэвч түүний жинхэнэ мөрөөдөл нь загварын тайз бус, жүжигчин болох байв.

1980-аад оны сүүлээр Халли Берри жүжигчний карьераа эхлүүлж, телевизийн бүтээлүүдэд дүр бүтээжээ. Түүний анхны томоохон киноны дүрүүдийн нэг нь 1991 оны “Jungle Fever” кино байв. Дараа нь “Boomerang”, “The Flintstones”, “Bulworth” зэрэг кинонд тоглож, өөрийн жүжиглэх чадварыг харуулсан юм.

Гэхдээ Халли Берригийн карьерын хамгийн чухал эргэлтийн нэг нь 1999 онд гарсан “Introducing Dorothy Dandridge” телевизийн кино байлаа. Тэрбээр Холливуудын анхны хар арьст кино оддын нэг Дороти Дандрижийн дүрийг бүтээж, “Эмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн юм.

2001 онд Халли Берригийн карьерын хамгийн чухал бүтээлүүдийн нэг болох “Monster’s Ball” кино дэлгэцнээ гарав. Тэрбээр тус кинонд амьдралын хүнд сорилттой нүүр тулсан Летисиа Масгроувын дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ 2002 онд Халли Берри шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд “Оскар”-ын шагнал хүртсэн.

Тэрбээр уг шагналыг хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин болсон бөгөөд энэ амжилт нь кино урлагийн түүхэн үйл явдал болсон юм. Халли Берри шагналаа гардахаа хэлсэн үгэндээ өмнө нь энэхүү боломжийг авч чадаагүй олон хар арьст эмэгтэй жүжигчдийг дурсан, хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Халли Берригийн алдар нэрийг дэлхий даяар улам бататгасан дүр бол “X-Men” кино цувралын Storm буюу Ороро Манро юм.

Тэрбээр 2000 онд гарсан анхны “X-Men” киноноос эхлэн уг дүрийг бүтээж, цувралын хэд хэдэн ангид тоглосон байна. Storm нь салхи, аянга зэрэг байгалийн хүчийг удирдах чадвартай мутант бөгөөд Халли Берри энэ дүрээрээ супер баатрын киноны ертөнцөд хүчтэй эмэгтэй дүрийн нэгийг бүтээжээ.

2002 онд Халли Берри Жеймс Бондын “Die Another Day” кинонд Жинксийн дүрийг бүтээсэн нь түүний карьерын бас нэгэн онцлох үйл явдал байв. Тус кинонд тэрбээр Пирс Броснантай хамтран тоглож, адал явдалт, тулаант үзэгдлүүдэд өөрийн биеэр тоглосон юм.

Халли Берригийн карьер үргэлж дардан байсангүй. 2004 онд гарсан “Catwoman” кино түүнд томоохон шүүмжлэл авчирсан бөгөөд кино өөрөө олон нийт болон шүүмжлэгчдээс тааруу үнэлгээ авчээ. Гэсэн хэдий ч Халли Берри энэ бүтээлээс болж нэр хүндээ алдахын оронд нөхцөл байдлыг хошигнон хүлээн авч, “Razzie” буюу хамгийн муу бүтээлүүдэд олгодог шагналаа өөрийн биеэр гардан авсан нь түүний өөртөө итгэлтэй, аливаа шүүмжлэлийг хүлээж авах чадварыг харуулсан үйл явдал болсон юм.

Жүжигчин Халли Берри хожим найруулагчийн хувиар өөрийгөө сорьсон. 2020-иод онд тэрбээр кино бүтээх ажилд илүү идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2020 онд “Bruised” кинонд тоглож, мөн найруулсан юм. Энэ бүтээлээрээ тэрбээр жүжигчин төдийгүй найруулагч, продюсерын хувьд өөрийн уран бүтээлийн хүрээг тэлж чадсанаа харуулсан.

Өнөөдөр Халли Берри бол зөвхөн “Оскар””ын шагналт жүжигчин төдийгүй продюсер, найруулагч болсоны зэрэгцээ эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийн талаар идэвхтэй дуу хоолойгоо хүргэдэг нөлөөлөгч хэвээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026
Кино Урлаг

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026
Кино Урлаг

“Мөрч-2” олон ангит кино бүтээхээр болжээ

13/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Оскар”-ын шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй жүжигчин Халли Берри 60 нас хүрлээ

14/08/2026

“Гадаад хувьслыг Дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэн дэлгэлээ

14/08/2026

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026

Х.Мягмарсүрэн: “Арын сайхан хангай” дуу маань авшиг ерөөлөө хайрлах биз ээ

14/08/2026

Өнөөдөр поп дива, дуучин С.Сэрчмаагийн төрсөн өдөр

14/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.