Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудад өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ бий болгосон Америкийн жүжигчин, стэнд-ап комедиан Крис Такер өнөөдөр 55 нас хүрч байна.

Кристофер Такер 1971 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төржээ. Түүний эцэг Норрис Такер, эх Мэри Луиз Такер нар цэвэрлэгээний үйлчилгээний бизнес эрхэлдэг байсан байна. Такер ахлах сургуулиа төгсөөд энтертайнментын салбарт карьераа хөөхөөр Лос-Анжелес руу нүүжээ.

Түүний анхны уран бүтээлийн зам киноноос бус, стэнд-ап комеди-гоос эхэлсэн. 1990-ээд оны эхээр HBO-ийн алдарт “Def Comedy Jam” шоунд тогтмол оролцож, хурдан хэмнэлтэй, эрч хүчтэй хошигнолоороо үзэгчдийн анхаарлыг татжээ. Түүний инээдмийн хэв маягт Эдди Мёрфи, Ричард Прайор зэрэг алдарт комедианууд ихээхэн нөлөөлсөн байна.

Такер 1994 онд “House Party 3” кинонд тоглож, дэлгэцийн уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. Харин жилийн дараа гарсан “Friday” кино түүнийг олонд жинхэнэ утгаар нь таниулсан юм. Тэрбээр Айс Кьюбийн хамт тоглож, хар тамхинд донтсон боловч хэт эрч хүчтэй, алиа Смоукийн дүрийг бүтээжээ.

Смоукийн дүрд Такерын хурдан яриа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, импровизаци хийх чадвар гайхалтай зохицсон бөгөөд энэ дүр нь түүний карьерын хамгийн тод бүтээлүүдийн нэг болсон байна.

1997 он Такерын карьерын хамгийн завгүй жилүүдийн нэг байв. Тэр жил тэрбээр гурван өөр өнгө аястай кинонд тоглосон нь “The Fifth Element”, “Money Talks”, “Jackie Brown” юм.

Люк Бессоны шинжлэх ухааны уран зөгнөлт “The Fifth Element” кинонд тэрээр хэт хөдөлгөөнтэй, өөртөө итгэлтэй телевизийн хөтлөгч Руби Родын дүрийг бүтээж, өмнөх бүтээлүүдээсээ огт өөр дүрээр үзэгчдийг гайхшруулсан. Мөн “Money Talks” кинонд Чарли Шинтэй хамтран гол дүрд тоглож, инээдмийн болон адал явдалт киноны хосолсон жанрт өөрийн авьяасыг харуулсан.

Харин Квентин Тарантиногийн “Jackie Brown” кинонд Самуэл Л. Жексон, Пэм Гриер зэрэг жүжигчидтэй хамтран тоглосон нь түүний жүжигчний цар хүрээг улам баталгаажуулжээ.

1998 онд Крис Такерын амьдрал, карьерын хамгийн том эргэлтүүдийн нэг болсон “Rush Hour” кино нээлтээ хийв. Тэрбээр Хонконгийн домогт жүжигчин Жеки Чантай хамтран тоглож, Лос-Анжелесийн цагдаагийн мөрдөгч Жеймс Картерын дүрийг бүтээжээ.

Картер бол ам нь хөдөлгөөнөөсөө ч хурдан мэт санагдах, өөртөө хэт итгэлтэй, алиа боловч ажилдаа чадварлаг цагдаа. Харин Жэки Чаны бүтээсэн мөрдөгч Ли нь тайван, сахилга баттай, тулааны урлагийн мастер. Энэ хоёр эсрэг тэсрэг дүрийн харилцаа киноны хамгийн том инээдмийн эх үүсвэр болсон юм. “Rush Hour” дэлхий даяар 244 сая гаруй ам.долларын орлого олж, хоёр үргэлжлэлийг төрүүлсэн томоохон хит болсон байна.

“Rush Hour 2” 2001 онд, “Rush Hour 3” 2007 онд тус тус гарсан бөгөөд Такер, Чан хоёрын дэлгэцийн хослол франчайзын гол онцлог хэвээр үлджээ.

“Rush Hour” цувралын оргил үед Такер Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг болсон. Тэрбээр “Rush Hour 2”-т 20 сая ам.долларын, “Rush Hour 3”-т 25 сая ам.долларын цалин авч байжээ.

Гэхдээ асар их амжилт, өндөр орлого түүнийг кино бүрд тоглох хүсэлтэй болгосонгүй. Харин ч Такер тодорхой хугацаанд кино урлагаас хөндийрч, стэнд-ап тоглолтоо үргэлжлүүлэн хийх, аялах, өөрийн сонирхдог төслүүдээ сонгохыг илүүд үзсэн байна.

“Rush Hour” цувралын гуравдугаар анги 2007 онд гарснаас хойш Такер кинонд маш цөөн тоглосон. Түүний дараагийн онцлох дэлгэцийн бүтээлүүдийн нэг нь 2012 оны “Silver Linings Playbook” байв. Мөн 2016 онд “Billy Lynn’s Long Halftime Walk” кинонд тогложээ.

Тэр энэ хугацаанд стэнд-ап инээдмийн тоглолтоо орхилгүй үргэлжлүүлж, дэлхийн олон орноор аялж байв. Такер киноны тооноос илүүтэй чанарт анхаарахыг хүсдэг бөгөөд өөрт нь үнэхээр сонирхолтой, сайн зохиолтой бүтээл сонгохыг эрмэлздэг гэдгээ ярьж байсан.

2023 онд Крис Такер Бен Аффлекийн найруулсан “Air” кинонд Ховард Уайтын дүрээр тоглосон. Энэ нь түүний олон жилийн завсарлагын дараах томоохон эргэн ирэлт байлаа. Такер Ховард Уайттай бодит амьдрал дээр танил байсан бөгөөд уг дүрийг бүтээхэд өөрийн танилын харилцаа нь тодорхой хэмжээгээр тус болсон байна.

Крис Такерын карьер зөвхөн жүжигчний ажлаар хязгаарлагддаггүй. Тэр өнөөдрийг хүртэл стэнд-ап комедигоо үргэлжлүүлж, тайзан дээрх өөрийн хурдтай, эрч хүчтэй хэв маягаа хадгалсаар байна. Мөн буяны үйл ажиллагаанд оролцож, ялангуяа Африк дахь ядуурал, өлсгөлөнтэй холбоотой асуудлуудад анхаарал хандуулж ирсэн нэгэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026
Кино Урлаг

“Хараал хүрсэн хот” драм, гэмт хэргийн цуврал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

31/08/2026
Кино Урлаг

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026

Эрдэмтэд 324 сая жилийн өмнөх эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

31/08/2026

“Мөнгөн зүү” яруу найргийн наадам боллоо

31/08/2026

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.