Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна
Өв соёл

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

Урлаг Урлаг14/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүдэлчин соёлын фестиваль-2026” наадамд Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна.

Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг ил наадамд түүх, соёл, аман өв, ёс заншил, нүүдэлчин ахуйн ухаан, баатарлаг туульсын цуурайг тээсэн Говь-Алтай аймгийн язгуур урлагийн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох аж.

Ингэхдээ тэд говь, хангай хосолсон Алтай нутгийн өв соёлын дээжийг таниулан сурталчлахаар төлөвлөсөн тухай Говь-Алтай аймгийн СУАЖЗГ-аас мэдээллээ. Тухайлбал, “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлж баруун Алтайн өв соёл, эртний туульсын сүр хүчийг эгшиглүүлэхээрээ онцлогтой аж.

Мөн нүүдэлчдийн ерөөл магтаал, “Идэр жинчин” уртын дуу, “Үзүүр зуслантай Алтай” дуу, Говь-Алтай аймгийн магтаал гэх мэт урлагийн бүтээлийг толилуулах тухай нэмж мэдээлэв.

Үүний зэрэгцээ баруун Алтай нутгийн уламжлалт ёс заншил, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын өвийн эмхтгэл бүтээл, байгаль цаг уурыг шинжин таних уламжлалт ухаан, гал тахих ёс зан үйлээ өргөн толилуулахаар төлөвлөжээ.

Эртний туульсын сүр хүч, уртын дууны уянга, ерөөл магтаалын бэлгэдэл, өвгөдийн ухаан шингэсэн ёс заншил бүхэн Алтайн ард түмний түүх, оюун санаа, нүүдэлчин ахуйн амьд өвийг “Нүүдэлчин соёлын фестиваль-2026”-аар таниулан сурталчлах юм.

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгүүдийн өвөрмөц өв соёлыг дэлхийд таниулан сурталчлах уг наадам наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болох ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026
Өв соёл Урлаг

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

12/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.