Монголын Үндэсний музей нь үзэгчдэдээ Монголын түүх, соёлын өвийг илүү хүртээмжтэй, сонирхолтой хэлбэрээр хүргэх хүрээнд байнгын үзүүллэгийн 9 танхимд шинэ QR тайлбаруудыг байршуулжээ.
Ингэснээр:
- Танхим тус бүрийн ерөнхий танилцуулгыг англи хэлээр сонсох аудио QR тайлбар,
- Танхим бүрийн онцлох үзмэрүүдийн монгол, англи, солонгос хэлээрх QR тайлбартай болжээ.
Мөн музейн үзүүллэгийн танхимуудад интернэт ашиглах боломж бүрдсэн учир үзэгчид өөрийн ухаалаг төхөөрөмжөөр QR кодыг уншуулан үзмэр, үзүүллэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонсож, судлах боломжтой болсон байна.
Тус музей нь цаашид олон хэлээрх тайлбар, дижитал контентыг үе шаттайгаар нэмэгдүүлж, технологийн дэвшлийг үйлчилгээнд тасралтгүй нэвтрүүлэхээр зорьж байна.


