Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ
Дүрслэх урлаг

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

Урлаг Урлаг17/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн Сицили арал дахь Мессина хотын Орон нутгийн музейгээс зураач Антонелло да Мессинагийн бүтээл болох дөрвөн ширхэг зураг алдагджээ.

Бямба гаргийн орой тус музейд нэвтэрсэн этгээдүүд уран зургууд бүхий дөрвөн модон самбарыг хулгайлсан бөгөөд эдгээр нь Сан Грегориогийн гурван полиптих зураг, мөн бурхны эх Мариа ба Христийг дүрсэлсэн хоёр талт зураг юм. Полиптих гэдэг нь хоёр болон түүнээс дээш хэсгээс (самбар) бүрдэх, хоорондоо холбогдсон уран зураг юм. Ихэнхдээ нугасаар холбогдон эвхэгддэг.

Хэргийн газарт уран зургийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд хулгайч нар полиптих зургуудыг бүгдийг нь авч амжаагүй байна. Уг зургийг орон нутгийн сүмд зориулан бүтээсэн бөгөөд 1908 оны газар хөдлөлтийн үеэр ноцтой гэмтсэн тул хэд хэдэн удаа сэргээн засварлажээ.

Нэг талдаа бяцхан хүүхдийг тэвэрсэн Мадонна, нөгөө талдаа Христийг дүрсэлсэн нугастай модон самбарыг Лондоны Christie’s ордны дуудлага худалдаагаар худалдан авсан байна.

Антонелло да Мессина (1429-1479) бол эрт үеийн Сэргээн мандалтын эриний Сицилийн алдартай зураач юм. Түүний бүтээлүүд олон жилийн турш Сицили арал дээр байсан бөгөөд 21 дүгээр зуун гарснаас хойш үзэсгэлэнд тавих болжээ. Өдгөө да Мессинагийн нийтдээ 40 орчим бүтээл хадгалагдаж байна.

Саяхан “Өргөст титэм өмссөн Христ” (Ессе Homo) гэдэг зургийг нь Sotheby’s ордны дуудлага худалдааны үеэр 12 сая доллароор заржээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Ихэр ертөнц

22/10/2026
Дүрслэх урлаг Урлаг

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.