Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Их говийн манлай дуучин”-ыг шалгаруулна
Өв соёл

“Их говийн манлай дуучин”-ыг шалгаруулна

Урлаг Урлаг18/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Соёлын биет бус өвийн талаарх бүх нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, ардын авьяастнуудыг дэмжих зорилгоор Дорноговь аймгийн ИТХ, “Саран хөхөө” театр, аймгийн Музей сургалт судалгааны төв, “Тэнгэрийн хутагт” бүлгэм хамтран  “Их говийн манлай дуучин” шалгаруулах наадмыг ирэх есдүгээр сарын 26-нд Сайншанд хотноо зохион байгуулна.

Энэхүү наадамд зөвхөн Дорноговь аймгийн харьяат ардын авьяастнууд, өвлөн уламжлагчид оролцох бөгөөд оролцогчид нэгдүгээр шатанд өөрийн бэлдсэн уран бүтээл, хоёрдугаар шатанд нутгийн яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонгон дуулах юм.

Наадмын эхний гурван байрт шалгарсан ардын авьяастнууд болон үзэгчдийн нэрэмжит шагналаар нэг хүнийг тус тус шагнаж урамшуулах аж. Ташрамд,  энэхүү уралдааныг анх 1994 онд  Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Буянхишигтийн санаачилгаар Дорноговь аймагт зохион байгуулж байжээ. Жил бүр бус, тодорхой хугацааны давтамжтай зохион байгуулж байсан тус наадмаар авьяас билигтэй олон ардын авьяастан төрөн гарсан байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.