Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа
Кино

“Их говийн манаач” баримтат кино Бангкокийн кино наадмын шилдэг найруулагчаар шалгарлаа

Урлаг Урлаг19/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Найруулагч Э.Ган-Очир, “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нарын “Их говийн манаач” баримтат кино 2026 оны эхээр нээлтээ хийж, БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр шалгаран, БНСУ-ын үзэгчдэд хүрсэн билээ.

Дөрөвдүгээр сард Болгар Улсын Софи хотноо зохион байгуулагдсан “Golden Femi Film Festival”-аас “Дэлхийн хамгийн ховор, говийн анхдагч экосистемийг шинжлэх ухаанчаар дуу, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон” -ы учир “Их говийн манаач” (The Guardian of the Great Gobi) бүтээлд “Алтан Мазаалай” (Golden Mazaalai of the Altai Gobi Award) шагнал олгосон юм.

Мөн Бангкокийн Кино шүүмжлэгчдийн мэргэжлийн зөвлөлийн шилдэг найруулагч төрөлд шалгарчээ. Түүнчлэн “Их говийн манаач” баримтат кино Их Британийн “MegaFlix Movie Awards” болон АНУ-ын “Angeles Documentary Film Festival” кино наадмын “Official Selection” буюу албан ёсны шалгаруулалтад оролцохоор тэнцээд байна.

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дахь бага хурал (COP17)  зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд олон улсын цэнхэр бүсэд Монголын говийг дэлхийн өвд бүртгүүлэх сэдвээрх үндсэн үйл ажиллагааны хүрээнд “Их говийн манаач” баримтат кино танилцуулагдах юм.

Найруулагч Э.Ган-Очир, “Eguur News” мэдээллийн агентлагийн эрхлэгч, продюсер Ж.Мядагбадам нар COP17 олон улсын арга хэмжээний үеэр мазаалайн дараах “Хавтгай” баримтат кино төслөө танилцуулах бөгөөд уг бүтээлээрээ зэрлэг тэмээний үржил, генфондод тулгараад буй эрсдлийг хөндөн үзүүлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026
Кино Урлаг

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026
Дуу хөгжим Урлаг

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бён У Сок 13 тэрбум воноор тансаг орон сууц худалдан авчээ

13/09/2026

“Seventeen”-ий Жүн Хятадын кинонд тоглоно

13/09/2026

“Оскар”-ын шагналт продюсер Жереми Томас 77 насандаа таалал төгслөө

13/09/2026

Хосгүй үнэт Байёгийн хатгамал хивсийг Их Британид дэлгэлээ

13/09/2026

“Оддын гялбаа” хамтлаг олон улсын уралдаанаас таван шагнал хүртжээ

13/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.