Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна
Театр

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг энэ долоо хоногийг дуустал толилуулна

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын уран бүтээлчид “Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг найруулагч Э.Билгүүний найруулгаар үзэгчдэд хүргэх гэж байна. “Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг наймдугаар сарын 23-ныг дуустал толилуулах аж.

Хиад овгийн Есүхэй баатар Татар аймагтай тулалдан Тэмүүжин Үгэ, Хори буха баатруудыг ялна. Түүний хатан Өэлүн эхийн хэвлийд бүрэлдэх хүүхдийг “Мөнх хөх тэнгэр их хувь заяатныг илгээж байна” хэмээн их зайран зарлав. Онон мөрний хөвөөнд баруун гартаа нөж атган Есүхэй баатрын хүү Тэмүүжин мэндэлнэ.

Есүхэй баатар Хонгирад аймгийн ноён Дай Сэцэнийд саатахдаа түүний охин Бөртэг хүү Тэмүжинтэй ураг барилдуулж, сүй тавина. Есүхэй баатрыг Татаруудад хорлогдон нас барсны дараа тэдний гэр бүлийг овог аймаг нь орхиж, Өэлүн эх хүүхдүүдээ эв нэгдэлтэй, тэсвэр хатуужилтай, зоригтой хүн болгон өсгөнө. Тэмүүжин эцэг нэг, эх ондоотой Бэгтэр ахыгаа загас булаацалдан нумаар харваж хорооно.

Тэмүүжин эрийн цээнд хүрээд Бөртэг гэргийгээ болгоно. Мэргидүүд Бөртэг олзлон авч явсан ч Тэмүүжин Жамуха, Ван хан Тоорил нарын тусламжтайгаар дайтаж эхнэрээ буцаан авна. Бөртэ нь Чингис хааны хамгийн итгэлт хань байж, Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй хэмээх дөрвөн хүүг төрүүлэв. Чингис хааны дөрвөн хүү эр бяраа гайхуулж, тэмцэлдэн байхад нь “Эвтэй байгтун, бие биеэ түшиглэ. Монголын эзэнт гүрний төрийн жолоог залах хөвүүд минь” гэж хэлээд аян дайнд мордоно.

Жамуха өөрийгөө Гүр хаанд тунхаглаж гурван удаа анд барилцсан Тэмүүжинээс андын тангаргаа зөрчсөн тул хорооно. Жамухыг хороосондоо ихэд харамсан эртний ёс заншлын дагуу хүндэтгэлтэйгээр оршуулна.

Тэмүүжиний сэтгэл үймэрч Өэлүн эхийн дуу хоолой салхиар дамжин сонсогдож эзэнт гүрнийг нэгтгэх хүч, итгэл найдварыг өгнө. 1206 онд Тэмүүжин Монголын аймгуудыг нэгтгэн, Чингис хаан хэмээх цолыг хүртжээ. Түүний суу алдар дэлхий ертөнцөд тархана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.