Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо
Дуу хөгжим

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
HOLLYWOOD, CALIFORNIA - AUGUST 18: Angelique Kidjo is honored as the first African musician to receive a Star on the Hollywood Walk of Fame on August 18, 2026 in Hollywood, California. (Photo by Rodin Eckenroth/Getty Images for Obatala Corporation)
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт дуучин, таван удаагийн “Грэмми”-гийн шагналт Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч болж түүхэнд нэрээ үлдээлээ.

Түүнд зориулсан ёслол наймдугаар сарын 18-нд Лос-Анжелес хотын Холливудад болж, Алдрын гудамж дахь 2,854 дэх одыг түүний нэрээр нэрлэлээ. Ёслолд жүжигчин Виллем Дефо, “Recording Academy”-гийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жр. нар оролцож, Киджогийн дэлхийн хөгжим, соёлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.

Өдгөө 66 настай Ангелик Киджо дөрвөн арван жилийн турш үргэлжилсэн олон улсын карьерынхаа хугацаанд 18 цомог гаргаж, Африкийн уламжлалт хөгжмийг R&B, фанк, жазз, госпел болон дэлхийн бусад хөгжмийн урсгалтай хослуулан өөрийн өвөрмөц өнгө аясыг бүрдүүлсэн юм. Тэрбээр таван удаа “Грэмми”-гийн шагнал хүртсэн бөгөөд Африкийн уран бүтээлчдэд дэлхийн тайзнаа гарах шинэ боломж, замыг нээсэн төлөөлөл хэмээн үнэлэгддэг.

Киджо уран бүтээлээс гадна НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элчээр ажиллаж, охид, залуу эмэгтэйчүүдийн боловсрол, манлайлал, эдийн засгийн боломжийг дэмжих үйлсэд идэвхтэй оролцдог. Түүний үүсгэн байгуулсан “Batonga Foundation” нь Бенин болон Сенегал дахь охид, залуу эмэгтэйчүүдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.