Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө
Дүрслэх урлаг

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ЭМГЭНЭЛ

ЦАГААНЫ СҮХЭЭ (1953-2026)

“Алтан гадас” одонт, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Соёлын тэргүүний ажилтан, уран бүтээлч Цагааны Сүхээ 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр таалал төгсөж, Монголын дүрслэх урлагийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Цагааны Сүхээ зураач 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1972 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангийг төгсөж, 1973–1977 онд Монголын урчуудын увлэлийн Улаанбаатар хотын салбарт зураачаар ажилласан байна. Улмаар 1977–1984 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид, В.М.Орешниковын урланд суралцаж, мэргэжлийн өндөр боловсрол эзэмшин төгсжээ.

Эх орондоо эргэн ирээд 1984–1990 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд дүрслэх урлагийн арга зүйч, багшаар ажилласан бөгөөд 1990-ээд оноос Монголын ардын армийн музей, Монголын үндэсний түүхийн музейд зураачаар ажиллаж, Үйлдвэрлэл, урлагийн дээд сургуульд багшилж байв. Мөн 1998–2013 онд АНУ-ын Элчин сайдын яаманд ажилласан байна.

Зураач Ц.Сүхээ 1973 оноос эхлэн дотоод, гадаадын олон үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцож, уран бүтээлээ олон нийтэд толилуулж ирсэн. Тэрбээр 2007 онд Мексикийн Мехико хотноо зохион байгуулагдсан “Олон улсын усан будгийн VII биенналь”, 2008 онд БНХАУ-д болсон “Бээжин-2008” биеннальд тус тус оролцжээ.

Түүнчлэн 2014 онд Монголын урчуудын увлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Цагааны Сүхээ”, 2022 онд “Сапар контемпорари галерей”-д “Дөрвөн арван”, 2024 онд “Бий” контемпорари арт галерейд “Миний өдрийн тэмдэглэлүүд”, 2025 онд АНУ-ын Элчин сайдын яамны байранд “My Notes” бие даасан үзэсгэлэнгүүдээ тус тус дэлгэн толилуулсан билээ.

Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц сэтгэлгээ, уран сайхны хэлээрээ тод мөрөө үлдээсэн эрхэм уран бүтээлчийн бүтээлүүд Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдан, үеийн үед галерейн танхимд заларч, дүрслэх урлагт хайртай хэн бүхний мэлмийг баясган, оюуныг тэлэх болно.

Эрхэм зураачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, бийр нэгт нөхдөд болон шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын этно хөгжмийн наадамд дуучин Б.Одмандах үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрт шалгарлаа

10/09/2026

Санкт Петербургт зорчсон тэмдэглэл: Хааны тайзанд хаан суусан нь

10/09/2026

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

10/09/2026

ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ

10/09/2026

“Амьдралын 20 судас” бүтээлээр говийн усны асуудлыг хөнджээ

10/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.