Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө
Гэрэл зураг

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө

Урлаг Урлаг22/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
ЭМГЭНЭЛ

ДУЛАМЫН ЦЭРЭННАДМИД (1945-2026)

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь 2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Д.Цэрэннадмид нь 1945 онд Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “Гашуун хар” хэмээх газар төрж, 1965 онд Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982 онд Монгол Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсжээ.

Тэрбээр 1968-1970 онд “Улаан туг” сонинд сурвалжлагч, 1973-1978 онд тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1982-1985 онд Монгол ардын намын Төв хорооны томилолтоор Булган аймгийн “Дэвшилт” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1985-1986 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хөдөлмөр” сонинд сурвалжлагч, 1986-1987 онд Монголын сэтгүүлчдийн холбоонд референтээр, 1987-1993 онд “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, хэлтсийн дарга, 1993-2001 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, 2001 оноос “Зууны мэдээ” сонинд сурвалжлагч, албаны дарга, тоймчоор тус тус ажиллаж байлаа.

Д.Цэрэннадмид нь “Улаанбаатарын мэдээ”, “Нийслэлийн сонин бичиг”, “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” зэрэг өдөр тутмын сонинд ажиллах хугацаандаа залуу сэтгүүлчдийг дагалдуулан сургах, төв, орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулахад өөрийн мэдлэг, боловсрол, ур чадвараа зориулсан байна. Түүнчлэн “Зууны мэдээ” сонины нийтлэлийн цар хүрээг өргөжүүлэх зорилгоор “Бөхийн мэдээ” хавсралт сонинг 20 гаруй жил эрхлэн гаргаж, “Хүмүүн судар” нэртэй буланг хөтлөхийн зэрэгцээ спортын сурвалжлагч, гэрэл зурагчны үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

Тэрбээр өөрийн шилдэг нийтлэлүүдийг эмхэтгэн “Монголын сэтгүүлчдийн шилдэг нийтлэл” цуврал бүтээлийн 90 дэх боть, нийгэм, соёлын салбарын түүхийг багтаасан “Хүмүүн судар”, эгэл жирийн хүмүүсийн хөрөг нийтлэлээс бүрдсэн “Эгэл монгол” зэрэг номыг туурвисан уран бүтээлч байв.

Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2021 онд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг хүртээжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмидын нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний сэтгэлд мөнхөд орших болно.

У.ХҮРЭЛСҮХ, С.БЯМБАЦОГТ, Н.УЧРАЛ,

Ж.АЛДАРЖАВХЛАН, Р.ЭРДЭНЭБҮРЭН,

Ц.МӨНХБАТ, Ж.МӨНХЧУЛУУН,

С.МӨНХЧУЛУУН, Л.НИНЖЖАМЦ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026
Гэрэл зураг Урлаг

Өнөөдөр Дэлхийн гэрэл зургийн өдөр тохиож байна

19/08/2026
Гэрэл зураг Урлаг

Нэрт туульч Цагаадайн Цэдэвийн ховор гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэлээ

06/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026

Монгол Улс дэлхийн хамгийн нам гүм орнуудын есдүгээрт эрэмбэлэгджээ

23/08/2026

Мэтт Дэймон охиныхоо төрсөн өдрийг Диснейлэндэд гэр бүлээрээ тэмдэглэв

22/08/2026

Жафар Жексон “Michael” киноны үргэлжлэлд Майклын байр суурийг илүү тод харуулахыг хүсэж байна

22/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.