Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна
Боловсрол

Монголын хүүхдийн урлан бүтээх төв үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авна

Урлаг Урлаг28/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хүүхдийн урлан бүтээх төв нь хүүхэд багачуудын авьяас билиг, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, дүрслэх урлаг, гар урлал, үндэсний өв соёлдоо суралцах үнэ төлбөргүй сургалтууддаа элсэлт авах гэж байна.

2026-2027 оны хичээлийн жилд элсэлт авах дугуйлангууд: 

  • Уран зургийн анхан шат
  • Уран баримал, зургийн анхан шат
  • Гар урлал, зургийн анхан шат
  • Монгол уран бичлэгийн анхан шат
  • Монгол уран бичлэг
  • Сүрлэн урлал
  • Сүрлэн наамал, эко гар урлал
  • Шүрэн урлал, бэлэг дурсгал
  • Хүүхэлдэй, бэлэг дурсгал
  • Уран баримал
  • Уран хатгамал
  • Хувцас загвар
  • Уран зураг
  • Хар зураг
  • Чимэглэх зураг
  • Монгол зураг, арьсан урлал
  • Дизайн урлаг

Тус төвийн дугуйлангууд үнэ төлбөргүй бөгөөд сурагчид нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээгээ авч ирэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн байранд  есдүгээр сарын 2-11-ний өдрүүдэд бүртгүүлнэ. Сургалтад 2-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах ба долоо хоногт хоёр өдөр хичээллэнэ.

Дугуйлангууд өдөрт гурван ээлжээр хичээллэнэ.

  • 1-р ээлж: 10:00–11:30 цаг
  • 2-р ээлж: 14:00–15:30 цаг
  • 3-р ээлж: 16:00–17:30 цаг

​Ээлж бүрийн суралцагчдын тоо хязгаартай. Хүүхдийнхээ сонирхол, хичээлийн цагийн хуваарьт тохируулан долоо хоногийн хоёр өдөр буюу даваа болон лхагва гарагт эсвэл мягмар болон пүрэв гарагт дугуйлан болон ээлжээ сонгоорой.

Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй, сургалтдаа хариуцлагатай, тууштай хамрагдаж чадах хүүхдүүдийг бүртгэлд хамруулна гэж тус төвөөс мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Улаанбаатар” кино наадмын “Хангарди” шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/10/2026

Монгол циркийн 85 жилийн түүхийг өгүүлэх үнэт үзмэрүүд бүхий үзэсгэлэн нээлтээ хийлээ

23/10/2026

“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо

23/10/2026

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.