Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Дэлхийн мисс 2026”-д оролцож буй Б.Энхтуулын хүмүүнлэгийн төсөл дэлхийн тайзнаа Монголын дуу хоолой болж байна
Хувцас загвар

“Дэлхийн мисс 2026”-д оролцож буй Б.Энхтуулын хүмүүнлэгийн төсөл дэлхийн тайзнаа Монголын дуу хоолой болж байна

Урлаг Урлаг28/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн 111 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд хуран цугларсан, олон улсын хамгийн нэр хүндтэй “Miss World 2026” тэмцээний 73 дахь удаагийн фестиваль Вьетнам улсад амжилттай үргэлжилж, финалын өдөр ойртсоор байна.

Энэ удаагийн дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн оролцож буй үндэсний ялагч Баярсайханы Энхтуул нь зөвхөн гоо үзэсгэлэнгээс гадна нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Beauty With a Purpose”  хүмүүнлэгийн төслөөрөө Монголын дуу хоолойг олон улсад цуурайтуулж байна.

Мисс Б.Энхтуулын хэрэгжүүлж буй “Хөхөө хайрлая, халамжилъя, хамгаалъя” төсөл нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-тэй хамтран хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой юм.

“Miss World” тэмцээний албан ёсны хуудсанд онцгойлон дурдагдсан тус төсөл нь зөвхөн тэмцээний шалгаруулалт төдий бус, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн нь нийгэмд бодит эерэг өөрчлөлт, манлайлал авчирч чаддагийг харуулсан Монгол эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх чухал санаачилга болж чаджээ.

Монгол Улсаас “Miss World” тэмцээнд оролцох үндэсний ялагчийг тодруулах үйл ажиллагааг “Asian Future” компани албан ёсны лицензтэйгээр зохион байгуулж буй бөгөөд тус компанийн захирал Д.Уянгалянхуа энэхүү салбарыг зөвхөн гадаад гоо үзэмжийн өрсөлдөөн гэхээс илүүтэй хүмүүнлэгийн үйлс, гоо сайхны томоохон фестиваль болгон шинэ шатанд гаргахыг зорин ажиллаж байна.

Энэхүү зорилгын хүрээнд мисс Б.Энхтуул нь зөвхөн тэмцээний оролцогч төдийгүй, Монгол орны өв соёл, үндэсний уламжлал болон орчин үеийн эмэгтэйчүүдийн манлайллыг дэлхийн үзэгчдэд сурталчлан таниулах хариуцлагатай “Соёлын элч” болж байгааг онцолж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг гоо бүсгүйчүүд хуран цугларсан энэхүү нэр хүндтэй тэмцээний финалыг МҮОНРТ албан ёсны онцгой эрхтэйгээр есдүгээр сарын 5-нд шууд дамжуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

ФОТО: “ВАВА” брэндийн загварын шоунаас

24/08/2026
Хувцас загвар Урлаг

Монголын хувцас загварын салбарынхан тогтвортой, хариуцлагатай хэрэглээг уриалав

21/08/2026
Өв соёл Урлаг

Дөрвөд угсаатны дээл хувцасны онцлог

20/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026

“Дэлхийн мисс 2026”-д оролцож буй Б.Энхтуулын хүмүүнлэгийн төсөл дэлхийн тайзнаа Монголын дуу хоолой болж байна

28/08/2026

Комедиан М.Баяржаргал ахмад тамирчин Ц.Раднаад Хайнаньд хосоороо аялах эрх бэлэглэнэ гэв

28/08/2026

“Маск” продакшны “Сүүлчийн шилийн сайн эрс” киноны нээлт есдүгээр сарын 9-нд болно

28/08/2026

“The Tonight Show Mongolia” нэвтрүүлэг “ContentAsia Awards”-ын шилдгээр шалгарлаа

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.