Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирлээ
Театр

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирлээ

Урлаг Урлаг30/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гавьяат жүжигчин У.Уранчимэг УДЭТ-ын уран бүтээл, МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээрээ тайзнаа эргэн ирж байна.

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулах “Александринский” олон улсын театрын XVII наадамд Улсын драмын эрдмийн театр “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох гэж буй. Эл жүжигт Гавьяат жүжигчин У.Уранчимэг олон жилийн өмнө бүтээж байсан дүрдээ эргэн тоглох аж.

Гавьяат жүжигчин У.Уранчимэгийн тухайд, УДЭТ-ын хаалгыг хааснаасаа хойш “Хувьсал” продакшнаа толгойлон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од”, “Ноён эмэгтэй”, “Хувь заяа”, “Аминч” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр “Хувьсал” продакшны 10 дахь дэлгэцийн уран бүтээл болон мэндэлж буй “Сэтгэлийн уяа” киноны дүрээр үзэгчидтэй дэлгэцээр уулзсан юм.

Харин тайзны уран бүтээлийн хувьд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээр эх орондоо 171 удаа монгол хэл дээр, есөн удаа англи хэл дээр, Английн Лондон хотноо “Вэст Энд Колизиум” театрын тайзнаа 17 удаа монгол хэл дээр, Сингапурын “Марина Бэй Сандс” театрын тайзнаа 10 удаа монгол хэл дээр, хоёр удаа англи хэл дээр, нийт 207 удаа “амьдраад”, “Монгол хаан” театртай үлгэржлүүлэх аяллаа өндөрлүүлсэн.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Театр Урлаг

Улсын хүүхэд залуучуудын театрын захирал, Гавьяат жүжигчин Н.Ариунболд: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг тайзнаа амилах гэж байна

22/10/2026
Театр Урлаг

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.