Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа
Нийгэм

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

Урлаг Урлаг31/08/2026Шинэчлэгдсэн:31/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад амьдарч, бизнес эрхлэгч, Япон Улсын Томоко Икобүро философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн ярилцлагын нэвтрүүлгийн үеэрээ тусгаар улсын үндэсний түүх, өв соёлыг гутаан доромжилсон агуулга бүхий зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Томокод өгөх зөвлөгөө” гарчигтайгаар өөрийн сэтгэгдлээ цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрбээр

“Томокод өгөх зөвлөгөө

Монгол улсад бэр орсон Томоко гэгч бүсгүй минь ээ… Та манай сайхан оронд ажиллаж амьдарч, ардчилсан нийгмийнх нь давуу байдлыг ашиглан олонд танигдаж сайн сайхан амьдарч байгаад бусад хүмүүсийн адил хүндэтгэж байлаа. Гэхдээ Монгол түмний эрхэмлэн хайрладаг үндэсний баатар, соёл, ёс заншил руу минь “хорон үгс” сумлах тоолонд чинь бусдын адил дургүй хүрсээр өнөөдрийг хүрэв. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлдэг эрх чөлөөг би сэтгүүлч хүний хувьд ямагт дээдлэдэг ч Томоко та энэ удаа улаан шугам давлаа. Эхэн үедээ би таныг санамсаргүй алдаа гаргадаг гэж бодож байсан ч үнэхээр санаатай хор гүйлгэж суудгийг чинь мэдэрсэн тул зөвлөгөө өгье.

“Усыг нь уувал ёсыг нь дага” гэж ухаант ард түмний минь үг байдгийг сануулья. Мэдэхгүй бол мэдэж ав!!! Олж унш ойлго!!! Ард түмнийг минь доромжлож, эх орныг минь басдаг хэлний мэдлэг чинь хангалттай хүрнэ!!! Бас аливаа юм хэм хэмжээтэйг сана!!! Таван литрийн саванд таван литр л ус багтдаг. Гаднаас ирсэн танд энэ улсад хийх юм хэмжээтэй!!! Хийх ёсгүй үйлээ хийж, хэлэх ёсгүй үгийг бүү хэл!!! “ Урт хэл хүзүү орооно” гэж айхтар сэрэмж үг бий.

Аль ч улсад нийгмийн хэм хэмжээ гэж байдаг. Монгол хүн бүрийн цусанд урсдаг, зүрхэнд лугшиж байдаг үндэсний бахархал, ёс заншил, түүх соёл руу минь бүү нулим!!! Аливаа ард түмнийг үгүй хийхэд түүхийг нь гуйвуулж, үгүйсгэдэг технологи байдгийг бид мэднэ. Эл үйлдэлд та оролцож , өдөөн хатгаж баясаж суугаа харагдсан. Танай улсад байдаг шиг манай улсад бас үндэсний үзэлтнүүд байдаг юм шүү !!! Монголын түүхэнд гаднаас ирж төр улсыг минь самаралцсан харь эм ганцаар тоологдоогүйг бид мэднэ. Тиймээс сэрэмж алдана гэж үгүй. Эцэст нь хэлэхэд агуу Чингис хааны өлгий нутагт амьдрах таны хугацаа дуусч байх шиг байна!!!

Бэрийн журамгүй, даруулгагүй, хадам талдаа тахимдуу бус хүндлэлгүй бэрийг төрхөмд нь буцааж орхидог заншилтай ард түмэн билээ бид.

Агуу түүхт, Их хааны нутагт хичээж амьдар , даруу төлөв яв Томоко!!!” гэсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.