Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
Дуу хөгжим

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Киргиз Улсын Иссык-Куль нуурын хөвөөнөө өнөөдөр /2026.08.31/ “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадамд ээхэлж байна. Тус наадамд манай улсаас Улсын филармонийн “Морин хуурын чуулга”-ын флейт хөгжимчин, “Баянмонгол чуулга”-ын дуучин Б.Одмандах өрсөлдөх юм.

Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг энэ жил Киргизстан Улс дэлхийн нүүдэлчдийн VI дахь наадмын соёлын хөтөлбөр болон түүнтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд зохион байгуулах юм.

Оролцогчид хоёр төрлөөр өрсөлдөнө. “Ethno Hit” (үндэсний хит) төрөлд үндэсний хэл дээрх бүтээлүүдийг орчин үеийн найруулгатайгаар толилуулах бол,  “World Hit” (дэлхийн хит) төрөлд олон улсын шилдэг бүтээлүүдийг өөрийн гэсэн өвөрмөц найруулга, тайлбартайгаар хүргэх болно. Киргизийн “Угсаат адуу, морин спорт хийгээд угсаатны соёлын хөгжлийн улсын төв” гэдэг Бактуу-Долоноту ипподромын тайзнаа энэ удаа Монгол, Киргиз, Казахстан, Орос, Турк, Куба, Мексик, Итали, АНУ, Испани, Өмнөд Солонгос зэрэг 20 орны 21 уран бүтээлчид тус бүр хоёр дууны бүтээлээрээ өрсөлдөх юм.

Олон улсын этно-фестиваль гэсэн шинэ тодотголтойгоор “Echo of Nomads Көчмөндөр Жаңырыгы” буюу “Нүүдэлчдийн цуурай” нэрийн дор явуулж есдүгээр сарын 6-ны өдөр ялагчаа тодруулах гэж байна.

Иссык-Куль нуурын эрэг дээрх Чолпон-Ата хотноо эхлэх Нүүдэлчдийн цуурай наадмын зохион байгуулагчид Төв Ази, Европ, Ойрх Дорнодын уламжлалт нүүдэлчдийн соёлын өв, язгуур хөгжмийг орчин үеийн хөгжмийн урсгалуудтай (этно-поп, фолк-рок, электро гэх мэт) хослуулан дэлхий дахинд шинэлэг өнгө төрхтэйгээр танилцуулах зорилготой аж. Энэхүү наадам нь нүүдэлчин түмний соёл иргэншил дэлхийн соёлын өвийн нэгэн чухал хэсэг хэвээр байгааг харуулах, мөн орчин үеийн хөгжим, бүтээлч төслүүдэд урам зориг өгсөөр байгааг илэрхийлэх юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026
Дуу хөгжим Урлаг

Sombr шүтэн бишрэгчийнхээ өөрийн гараар хийсэн цамцыг өмсөж баярлуулав

08/10/2026
Дуу хөгжим Урлаг

П.Адарсүрэн агсны хөшөөг “Зайсан Хилл” цогцолбрын урд задгай театрын өмнө босгов

08/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Марк Руффало Трамад “анхааруулга өгөв”

10/10/2026

Найруулагч Мэтт Ривз “The Batman 2” киноны зураг авалт түр зогсоолоо

10/10/2026

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.