Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ
Археологи

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

Урлаг Урлаг31/08/2026Шинэчлэгдсэн:31/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Египетийн баруун нутгийн Бахария баян бүрдээс археологичид ойролцоогоор 2500 жилийн настай эртний сүмийн цогцолборын үлдэгдлийг олж илрүүлжээ.

Уг олдворыг “Аль-Каср Аль-Кадим” (“Хуучин ордон”) сүмийн орчмоос илрүүлсэн бөгөөд манай эриний өмнөх 664-525 онд Египетийг захирч байсан 26 дугаар угсааны хаанчлалын үед хамаарах аж.

Египетийн Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлснээр, тус улсын Эртний олдворуудын дээд зөвлөлийн судалгааны багийнхан элсэн чулуун байгууламжийн үлдэгдэл, Фараон I Псамтикийн нэр, цол хэргэмийг сийлсэн чулуун блокууд болон бусад хэд хэдэн олдворуудыг илрүүлсэн байна.

Шинээр илрүүлсэн олдворууд нь түүхийн янз бүрийн үед тухайн бүс нутгийн засаг захиргааны томоохон төвүүдийн нэг байсан энэхүү цогцолбор нь түүх, шашны чухал ач холбогдолтой байсныг батлан харуулж байна хэмээн Эртний олдворуудын дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам Эллейси ярилаа.

Египетийн эртний олдворын салбарын дарга Мухаммад Абд аль-Бади мэдээлэхдээ, сүмийн 16 элсэн чулуун багана бүхий гол баганат танхим, мөн уг танхимтай залгаа өрөөнүүд болон тахилын онгонуудыг археологичид илрүүлж чадсан гэлээ. Хана болон архитектурын элементүүд дээр Эртний Египетийн бурхад болох Амон-Ра, Амунет, Хонсу нарын нэрийг дүрс үсгээр сийлсэн нь хадгалагдан үлдсэн байна.

Судлаачдын тогтоосноор, уг танхимын барилгын ажил Фараон I Псамтикийн үед эхэлж, грекчүүдийн Амасис гэж нэрлэдэг байсан II Яхмос, Априй гэдэг нэрээрээ илүү алдартай Вахибре нарын хаанчлалын үед дууссан байна.

Үүнээс гадна, XVIII угсааны Фараон II Аменхотепын үед хамаарах чулуун хөшөөг олсон байна. Энэхүү олдвор нь тус баян бүрд Шинэ хаант улсын үеэс л Египет улстай холбоотой байсныг баталж байгаа ажээ. Мөн II Рамсесийн үеийн эд өлгийн зүйлс олдсон нь энэ газар 26 дугаар угсааны үеэс ч өмнө шашин, хот суурины идэвхтэй төв байсныг гэрчилж байгааг судлаачид хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026
Археологи Урлаг

Египетийн 1700 жилийн настай булшнаас эртний грек хэлээр бичсэн гашуудлын шүлэг олджээ

01/10/2026
Археологи Урлаг

Анкарагаас 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026

Х.Мягмарсүрэн Л.Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдааны гранпри шагналыг хүртлээ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.