Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
Бүжгийн урлаг

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэлийн нэрэмжит сангаас Монгол Улсын Консерваторын оюутнуудад тэтгэлэг олголоо. Тус тэтгэлгийг 2025 онд дөрвөн оюутан хүртэж байсан бол энэ жил таван оюутанд олгож байгаагаараа онцлог байна. Энэ жилийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа наймдугаар сарын 12-нд Үндэсний их театрт болсон бөгөөд Ч.Батцэнгэл агсны хань Жон Грей, том охин Сарнай буюу Sarnai Tessitore, бага охин Aleona Sehcion нар оюутнуудад гардуулсан юм.

Тус сангийн гол зорилго нь ирээдүйд бүжигчин болохоор суралцаж буй оюутан залууст сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн уран бүтээлч болон төлөвшихөд нь чиглэдэг байна. Түүнчлэн Ч.Батцэнгэл сангаас Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан мэргэжил нэгт эмэгтэйчүүд, Дэлхийн бүжгийн өдрөөр үе үеийн бүжигчдийг баярлуулах үйл ажиллагаа явуулдаг юм.

Бүжигчин Ч.Батцэнгэл агсан Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул бөгөөд 1964 онд Хо ши ми ни нэрэмжит 14 дүгээр сургуульд элсэж, 1974 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн байна. Дөнгөж сургуулиа төгссөн нэг ангийн залуухан бүжигчид Дархан хотын Залуучууд театрыг байгуулахаар очсоноор тус театрын анхдагчид болжээ. Харин Ч.Батцэнгэл агсны хувьд 1986 оноос Улсын Ардын Дуу бүжгийн чуулгад ажиллаж, тэр л үеэс өөрийн уран бүтээлийн замналыг эхлүүлсэн нь олон сайхан үйлс, бүтээл, амжилтын эхлэл байжээ.

Монголын бүжгийн урлагт авьяас билгээ зориулахаас гадна Монголын урлаг, соён гэгээрүүлэх үйлсэд ч хувь нэмрээ оруулж, ардын бүжгээ дэлхийд сурталчилж, олон арван шавь төрүүлсэн байдаг. Тэр дундаа  гадаадад амьдарч буй элэг нэгтнүүдийнхээ үр хүүхдэд Монгол үндэстэн, ястны бүжгээ зааж байсан.

Цаашлаад, 1991 онд АНУ-д гэрээт тоглолтоор амжилттай ажиллаж эхэлснээс хойш зөвхөн бүжиглэхээс гадна олон сайхан тоглолт зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монголынхоо уран бүтээлчдийг урьж оролцуулан эх орныхоо урлаг, соёлыг олон улсад таниулах үйлсэд ч үлгэрлэн түүчээлж байсныг өнөөдөр ч хамтран ажилласан уран бүтээлчид нь бахдан ярьж буй.

Үүгээр ч зогсохгүй өөрийн ажиллаж, амьдарч байсан АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн төлөөлөгчөөр ажиллаж, тэдэнд нөмөр түшиг болж, боломж туслалцаа ч үзүүлж, дэмждэг байсан гэдэг.

Ерөөс Ч.Батцэнгэл агсны гол зан чанар нь бусдыг баярлуулах дуртай, тэр бүхнээсээ өөрөө аз жаргалыг мэдэрдэг хүн байсан гэдгийг найз нөхөд, ойр дотны хүмүүс нь онцлон дурсдаг. Тэгэхээр тэр ардын бүжигт ч, бусдын төлөө ч хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хайр энэрэл дүүрэн уран бүтээлч байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026
Бүжгийн урлаг Урлаг

О.Шимүнэ олон улсын шилдэг бүжигчин шагнал хүртжээ

19/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер дахин гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байна

31/08/2026

Эва Лонгориа хүүдээ өөрийн тоглосон “Desperate Housewives” цувралыг үзэхийг хоригложээ

31/08/2026

Том Фелтон өөрийгөө Драко Малфойгоос царайлаг гэв

31/08/2026

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Өнөөдөр жүжигчин Крис Такерын төрсөн өдөр

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.