Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
Музей

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

Урлаг Урлаг02/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад өнгөрсөн долоодугаар сард айлчилсан БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” /2026.07.09/ байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж, хамтарсан усан доорх хайгуул, тандалт судалгааг манай улсад хийхээр тохиролцсон.

Дээрх төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн ажлууд сар гаруйн дараа бодит ажил болж, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулууны удирдлага дор усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг анх удаа Монгол Улсад эхлүүллээ.

Энэхүү ажлыг цаашид үргэлжлүүлэн таван жилийн хугацаанд хамтарсан усан доорх хайгуул судалгаа хийх, музейн боловсон хүчнийг Солонгос-Монгол Улсад бэлтгэн хамтарсан судалгааны ажлууд хийгдэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026
Музей Урлаг

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026
Музей Урлаг

Чулуугаар урласан аяга түүх өгүүлнэ

14/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.