Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Эх хэлний өдрийг тэмдэглэлээ
Боловсрол

Эх хэлний өдрийг тэмдэглэлээ

Урлаг Урлаг03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ой, Эх хэлний өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний номын сан ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Мөнхсайханы “Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл” сэдэвт лекцийг салбар номын санд зохион байгууллаа.

Мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол болон дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн Монголын нууц товчооны хувилбарууд, эрдэм шинжилгээ, судалгааны 200 орчим бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл уншигчдын хүртээл болно.

“Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл” лекцэд эрдэмтэн судлаачид, уншигч олны төлөөлөл, нийслэлийн ЕБ-ын СХД-ийн 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж оролцлоо. Лекцийн дараа доктор (Sc.D) С.Мөнхсайхан Монголын нууц товчоо судлалын олон улсын академиас болон өөрийн эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн дээжээс Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хандивлав.

Монгол туургатны аугаа их туурвил “Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, вьетнам, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, 150 гаруй удаа хэвлэгдсэнээр таван тивд түгэн тархжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dream Entertainment”-ийн дөрөв дэх аймшгийн кино “Нэхэл” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

21/10/2026

Монголын уран бүтээлчид “ART GWANGJU-26” олон улсын үзэсгэлэнд оролцоно

21/10/2026

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.