Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно
Театр

“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно

Урлаг Урлаг03/09/2026Шинэчлэгдсэн:03/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болгосон.

Тэгвэл тус театрын уран бүтээлчид намар цагийн тоглолтоо ОХУ-аас эхлүүлж байна. Тодруулбал, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод “Түүний буруу” жүжгээ толилуулах гэж байна. Жүжгийг есдүгээр сарын 16, 17-нд “Ульгэр” театрт тоглоно.

Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Жүжгийн гол үйл явдал нь ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ бодит амьдрал дээр ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, онлайн орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.

Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх–хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Театр Урлаг

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

20/10/2026
Театр Урлаг

Гавьяат жүжигчин У.Уранчимэг: Бидэн хоёр “Валентин, Валентина хоёр” саунд драм жүжигт хамтдаа нэг тайзнаа гарч байна. Өмнө нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжигт Фердинанд, Луйзад тоглож байлаа

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.