Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ
Гэрэл зураг

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

Урлаг Урлаг03/09/2026Шинэчлэгдсэн:03/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус фестиваль нь зөвхөн гэрэл зургийн наадам бус, улс орнуудын найрамдал, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын нэр хүндтэй санаачилга юм. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой.

Монгол Улсад зохион байгуулагдаж буй гэрэл зургийн фестиваль нь Монгол Улсын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм.

Фестивалийн хүрээнд есдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршлуудад зураг авалт, фото аяллууд зохион байгуулагдана. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох арга хэмжээ, түүх, соёлын дурсгалт газруудад зураг авалт хийх юм. Арга хэмжээний төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.

Фестивальд:

  • Бүгд Найрамдах Сингапур улс – 25 оролцогч
  • Малайз улс – 18 оролцогч
  • Бүгд Найрамдах Солонгос улс – 13 оролцогч
  • Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк улс – 6 оролцогч
  • Бүгд Найрамдах Филиппин улс – 34 оролцогч
  • Бүгд Найрамдах Индонез улс – 23 оролцогч
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс – 9 оролцогч
  • Австралийн Хамтын Нөхөрлөлийн улс – 12 оролцогч
  • Монгол улсаас 10 оролцогч гэх мэт нийт 150 гаруй гэрэл зурагчин, оролцогч фестивальд оролцохоор хүрэлцэн ирээд байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

“Улаанбаатар-Дэлхийн зочдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд дэлгэлээ

30/09/2026
Гэрэл зураг Урлаг

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Б.Ирээдүй бие даасан анхны үзэсгэлэнгээ толилуулна

11/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.