Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Улсын хүүхэлдэйн театр болон “Про” театрын найруулагч Б.Анхбаатар: Хүүхдэд театр хэрэггүй гэж үү, эсвэл төрд хүүхэлдэйн театр хэрэггүй гэж үү
Театр

Улсын хүүхэлдэйн театр болон “Про” театрын найруулагч Б.Анхбаатар: Хүүхдэд театр хэрэггүй гэж үү, эсвэл төрд хүүхэлдэйн театр хэрэггүй гэж үү

Урлаг Урлаг04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс хүүхдийн төлөө ярьсаар ирсэн. Хүүхэд бол бидний ирээдүй, хүүхдийн боловсрол чухал, хөгжил чухал, сэтгэл зүй чухал, соёлын боловсрол чухал. Гэхдээ энэ бүх сайхан үг бодит амьдрал дээр хаана байна вэ?

1948 онд байгуулагдсан Монголын хүүхэлдэйн театр 77 жилийн түүхтэй. Олон үеийн хүүхдэд театрын урлагийг хүргэж ирсэн энэ байгууллага өнөөдөр ч орчин үеийн шаардлага хангасан өөрийн гэсэн шинэ орон зайтай болохын төлөө ярьсаар л байна.

Яагаад хүүхэлдэйн театрын барилга барих асуудал дандаа хойшилдог вэ?

Зам барина. Барилга барина. Ордон барина. Оффис барина. Харин хүүхдийн театр гэхээр “мөнгө байхгүй”.

Үнэхээр мөнгө байхгүй юм уу, эсвэл хүүхдийн соёлд зарцуулах мөнгө хамгийн сүүлд байдаг юм уу?

Шинэ хүүхэлдэйн театр, хүүхдийн төв номын сангийн цогцолборын зураг төсөл батлагдаад, хүүхдийн төлөө санд ард иргэдээс хандив босгоод олон жил өнгөрч байна. Тэгвэл өнөөдөр тэр мөнгө хаана байна? Хэд үлдсэн бэ? Юунд зарцуулагдсан бэ? Үүнийг иргэд мэдэх эрхтэй.

Жил бүр “дараа жил”, “дараагийн төсөв”, “дараагийн төлөвлөгөө” гээд хойшлуулаад байж болохгүй.

Театр бол тансаг хэрэглээ биш

Хүүхэд театрт очоод зүгээр нэг жүжиг үзээд гардаггүй. Төсөөлж сурдаг. Хайрлаж сурдаг. Сонсож сурдаг. Бусдыг ойлгож сурдаг. Хүн байж сурдаг. Гоо сайхны мэдрэмжтэй болдог. Өөр ертөнцийг төсөөлж сурдаг.

Нэг сайн жүжиг хүүхдийн дотор насан турш үлдэж чадна.

Тиймээс хүүхдийн театрт оруулж байгаа хөрөнгө бол зүгээр нэг барилгын зардал биш. Энэ бол хүүхдийн ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт.

Бид хүүхдэд “Унш” гэдэг ч номын сангийн орчин хангалтгүй. “Урлагаар хичээллэ” гэдэг ч театрын орчин хангалтгүй. “Бүтээлч бай” гэдэг ч бүтээлч байдлыг нь хөгжүүлэх орон зайд хөрөнгө оруулахаас эргэлздэг. Тэгээд хүүхдээс ирээдүй нэхдэг.

Төр засагт хэлэхэд…

Хүүхэлдэйн театр бол хэдэн уран бүтээлчийн эрх ашиг биш. Энэ бол хүүхдийн соёлын эрх. Бид зүгээр нэг гоё барилга гуйгаагүй. Хүүхдүүддээ “чиний мөрөөдөл үнэ цэнтэй”, “чамд зориулсан театр бий” гэдгийг мэдрүүлэх орон зай хүсэж байна. Тиймээс хүүхэлдэйн театраа барь. Харин төсвөө ил тод болго. Тендерээ ил тод болго. Зураг төслөө олон нийтэд үзүүл. Гүйцэтгэл, чанарт нь хяналт тавь. Хүүхдэд зориулсан мөнгөнөөс нэг төгрөгийг ч үр ашиггүй бүү үр. Харин хүүхдийн ирээдүйд хийх хөрөнгө оруулалтаас бүү хэмнэ.

Хүүхдийн театрыг хойшлуулж болно. Харин хүүхдийн хүүхэд насыг хойшлуулж болдоггүй.

Театр бол зүгээр нэг барилга биш. Театр бол хүүхдийн дотор баригддаг ертөнц.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Про” театрынхан “Түүний буруу” жүжгээ ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын “Ульгэр” театрт тоглоно

03/09/2026
Театр Урлаг

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026
Театр Урлаг

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баттулга: Хүн хорвоогийн нугачааг дэргэдэх хүмүүсийнхээ дэмээр туулдаг

04/09/2026

Улсын хүүхэлдэйн театр болон “Про” театрын найруулагч Б.Анхбаатар: Хүүхдэд театр хэрэггүй гэж үү, эсвэл төрд хүүхэлдэйн театр хэрэггүй гэж үү

04/09/2026

“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино” хөтөлбөрт кино бүтээл хүлээн авч байна

04/09/2026

Эвхмэл бичгийн гайхамшгийг харуулах “Отгонбаатарын оролдлогоос” үзэсгэлэн дэлгэлээ

04/09/2026

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.