Дуучин Майли Сайрус уран бүтээлийнхээ шинэ үеийг эхлүүлж, овгоо орхин зөвхөн “Miley” нэрээр уран бүтээлээ үргэлжлүүлээр болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн тэрбээр 10 дахь студийн цомгоо танилцуулжээ.
Шинэ цомог нь “Bass Persuades” нэртэй бөгөөд Майли Сайрусын уран бүтээлийн дараагийн томоохон төсөл болж байгаа юм.
Өмнө нь дуучин 2025 онд “Something Beautiful” нэртэй ес дэх студийн цомгоо гаргасан бөгөөд шинэ цомгоороо хөгжмийн карьерынхаа дараагийн үе шатыг эхлүүлэхээр болжээ.
Шинэ уран бүтээлийнхээ талаар Майли өмнө нь энэ цомгийн ажил илүү органик, чөлөөтэй өрнөсөн бөгөөд эхнээс нь 10 дуу бүхий бүтээл хийхээр төлөвлөсөн тухайгаа ярьсан байна.
Майли Сайрусын шинэ дүр төрх, уран бүтээлийн чиглэл болон “Miley” нэрээр эхлүүлж буй шинэ үе нь дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг хэдийнэ татаж эхлээд байна.

