Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв
Кино

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

Урлаг Урлаг04/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жүжигчин, найруулагч Мэгги Жилленхолл кино урлагийн салбарт эмэгтэй уран бүтээлчдэд тулгардаг хүйсийн тэгш бус байдал тогтолцооны асуудал хэвээр байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Италийн Венец хотноо болж буй 83 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын шүүгчдийн зөвлөлийн даргын хувиар хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэ асуудлыг хөнджээ.

Мэгги Жилленхоллын хэлснээр, эмэгтэй найруулагчдын хувьд кино бүтээх санхүүжилт босгох нь эрэгтэй уран бүтээлчидтэй харьцуулахад илүү хүндрэлтэй байдаг аж. Мөн тэрбээр эмэгтэйчүүд өөрсдийн амьдралын онцлог туршлагаас сэдэвлэн өгүүлэхийг хүсдэг түүхүүдийг урлагийн өндөр үнэ цэнтэй бүтээл гэж тэр бүр үнэлдэггүй байж болох талаар ярьжээ.

Энэ жилийн Венецийн кино наадмын гол өрсөлдөөнд багтсан 21 бүтээлээс ердөө хоёр нь эмэгтэй найруулагчийнх байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм. Мэгги Жилленхолл энэхүү нөхцөл байдлыг кино урлагийн салбар дахь илүү өргөн хүрээний тогтолцооны асуудлын нэг илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ташрамд дурдахад, Мэгги Жилленхолл өмнө нь анхны бүрэн хэмжээний найруулгын бүтээл болох “The Lost Daughter” киногоороо 2021 оны Венецийн кино наадмаас шилдэг зохиолын шагнал хүртэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026
Кино Урлаг

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026
Кино Урлаг

“ОВГОР”: Өнгөрсөн цагийн дүрээр өнөөдрийн нийгмийг тольдсон нь

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.